Монголын бүтээмжийн төвийн урилгаар Азийн бүтээмжийн төвд гишүүнчлэлтэй Азийн 20 орчим улс орны 40-өөд төлөөлөгч Монголд хүрэлцэн ирж энэ сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын семинарт оролцож байгаа билээ.
Азийн улс орнуудын гишүүнчлэл дор нэгдсэн олон улс орны төлөөлөгчид манай ШУТСанд өнөөдөр зочилсон бөгөөд Сангийн захирал Д.Одгэрэл шинжлэх ухаан, технологийн төслийн санхүүжилт, инновацийн экосистем, гарааны бизнес модуль, хөгжүүлэлт, зах зээл, стратеги, үйл ажиллагааны чиглэлээр танилцуулга илтгэл тавьж, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Төлөөлөгчдийн айлчлалын хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааны хүрээнд инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Гарааны Ветбиотех” ХХК-ийн нэрийн гол бүтээл “Адууны нийлүүлгийн өвчний түргэн оношлуур”, “Гарааны Эс Ти Эс” ХХК-ийн “Янзтай ясны шөл” брэнд болон “Гарааны Монфорест Арома” ХХК-ийн “Мэсора” брэнд тус тус бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар зохиогч, үйлдвэрлэгч, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл танилцуулга хийж, нэрийн хуудас солилцсон юм.
Чөлөөт уулзалт-илтгэлийн дараа төлөөлөгчид ШУТСангийн “Монгол эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн”-гийн танхимтай танилцлаа.
Өнөөдрийн арга хэмжээний 2 дахь уулзалтаар МТҮП-ийн инкубаторын үйл ажиллагааны талаар тус паркийн хэлтсийн дарга П.Наранцэцэг илтгэл тавив. Тус парк дэргэдээ бойжуулж буй мэдээлэл технологийн инкубатор 10 гаруй старт ап компаниудынхаа үйл ажиллагаатай олон улсын зочид төлөөлөгч нарт өртөөлчлөн явж танилцууллаа.