Мэдээ

ДОКТОР ТИМОТИ С.ХАТТЕН МТҮП-ЫН АЖИЛЧДАД СУРГАЛТ ОРЛОО

АНУ-ынФулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн, Колорадо Меса их сургуулийн профессор, доктор Тимоти С.Хаттен МТҮП-д ажиллаж байна.

Доктор Хаттены ажлын төлөвлөгөөнийхөө дагуу эхний хоёр 7 хоногийн хугацаанд МТҮП-ын удирдлага, ажилчдад 20 цагийн багц сургалт орлоо.

Уг сургалтаар:

– Стартап эко систем, гол оролцогчдын тухай

– Хурдасгуур хөтөлбөр, түүний гарааны бизнест үзүүлэх нөлөө

– Шинээр гарч ирж буй бизнесүүдийн зах зээлийн боломж

– Энтрепренёр сэтгэлгээ хөгжүүлэх нь

– Business Model Canvas болон Lean Canvas ашиглан бизнес төлөвлөгөө гаргах

– Урт хугацааны стратегийн төлөвлөгөө боловсруулах

– Бичил санхүүжилт ба хөрөнгө оруулалтын талаарх ойлголт

– Бусадтай хамтарч ажиллах, нэтворкинг үүсгэх зэрэг сэдвүүдээр сургалт орж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ирэх 7 хоногт МТҮП-ын гарааны бизнес эрхлэгчдэд болон эко системийн оролцогч талуудад сургалт зохион байгуулна.

Related Article

ШУТИС-ИЙН ОЮУТНУУД IT PARK-ТАЙ ТАНИЛЦЛАА

ШУТИС-ийн уул уурхайн менежмент, аялал жуулчлалын менежмент, хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн ангийн 2-4 дүгээр түвшний 20 гаруй оюутнууд сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээллийн Технологийн

Read More »

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан.

Read More »