Мэдээ

ИНКУБАТОР КОМПАНИУДЫН ХАГАС ЖИЛИЙН ҮНЭЛГЭЭ БОЛЛОО

Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын инкубатор хөтөлбөрт хамрагдаж буй гарааны компаниуд хагас жил тутамд хийсэн ажлаа тайлагнаж, үнэлүүлдэг билээ. Энэ удаагийн хагас жилийн үнэлгээнд “Энжисама” ХХК, “Рүүкий систем” ХХК, “Вандэйжоб” ХХК, “Гранд говь теч” ХХК II, IV хагас жилийн үнэлгээнд оролцлоо.
Дээрх гарааны компаниуд хагас жилийн үнэлгээгээр өнгөрсөн 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, тэдгээрийн биелэлт, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар илтгэл танилцуулж шүүгчдээс үнэтэй зөвлөгөө, мэдээллийг авлаа. Үнэлгээнд оролцсон 4 компани шүүгчдийн нэгдсэн дүнгээр тэнцэж инкубаторын хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэхээр боллоо. Компаниудынхаа цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.
Related Article

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУДЫН НӨЛӨӨЛЛИЙН СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАНА

UNDP in Mongolia – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр-с санаачилсан “Тогтвортой хөгжлийн зорилгуудын нөлөөллийн стандарт” (SDG Impact Standards)-ыг танилцуулах, байгууллагын түвшинд тогтвортой хөгжил, тогтвортой

Read More »