Энэ удаагийн хагас жилийн үнэлгээнд 43 дах удаагийн сонгон шалгаруулалтаар элсэн орсон “Хонмоно Комикс” ХХК, “Ай Кодис ХХК”, “Дижитал Оракл” ХХК нар оролцлоо.
Үнэлгээнд оролцсон компаниуд өнгөрсөн 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, тэдгээрийн биелэлт, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар илтгэл танилцуулж шүүгчдээс үнэтэй зөвлөгөө, мэдээллийг авлаа. Үнэлгээнд оролцсон 3 компани шүүгчдийн нэгдсэн дүнгээр тэнцэж инкубаторын хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэхээр болсон юм.
Компаниудынхаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.