Мэдээ

“ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТ”-Д БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

АНГИЛАЛ 1: “Бизнес стратеги болон төслийн удирдлагын сургалт”

МТ-ийн инженерийн суурь мэдлэгтэй боловч МТ-ийн удирдлагын түвшинд ажиллахаар өөрийгөө бэлтгэж байгаа мөн МТ-ийн суурьтай бизнес хийж байгаа хүмүүст зориулсан сургалт.

Эзэмших ур чадвар: Бизнесийн стратеги, төслийн удирдлагын мэдлэг, хэрэглэгчийн шаардлага гаргах, үйлчилгээний удирдлагын мэдлэгийг олгоно.

Үргэлжлэх хугацаа: 2024 оны 04 сарын 04-05-ны өдрүүдэд 12:00 – 17:30 цагийн хооронд (30 минутын завсарлагатай)

АНГИЛАЛ 2: “Систем, компьютерын суурь онолын сургалт”

Төслийн удирдлага, бизнесийн удирдлагын мэргэжилтэй боловч МТ-ийн суурь мэдлэг авахыг хүсэж байгаа хүмүүст зориулсан сургалт.

Эзэмших ур чадвар: Технологийн элемент, Систем хөгжүүлэх технологи, Компьютерын систем суурь онол, Системийн стратеги, Системийн архитектурын мэдлэгийг олгоно.

Үргэлжлэх хугацаа: 2024 оны 04 сарын 11-12-ний өдрүүдэд 13:30 – 17:00 цагийн хооронд (30 минутын завсарлагатай)

СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 299,000₮ /Зөвхөн нэг ангилал/

Дараах хөнгөлөлтийг үзүүлнэ. Үүнд:

-Early bird: 20% (239,200₮)

-Их, дээд сургуулийн оюутан: 20% (239,200₮)

-МОСА болон инкубатор компаниуд: 10% (269,100₮)

БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://shorturl.at/fDJP8

Related Article

ШУТИС-ИЙН ОЮУТНУУД IT PARK-ТАЙ ТАНИЛЦЛАА

ШУТИС-ийн уул уурхайн менежмент, аялал жуулчлалын менежмент, хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн ангийн 2-4 дүгээр түвшний 20 гаруй оюутнууд сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээллийн Технологийн

Read More »

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан.

Read More »