УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын албаныхан Мэдээлэл, технологийн үндэсний паркийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны уулзалт хийлээ. Уулзалтаар МТ-ын бизнесүүдээ дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг хууль эрхзүйн хувьд таатай болгох, ингэснээр гарааны бизнест хөрөнгө оруулалт нэмэгдэх талаар ажил хэрэгч саналаа солилцлоо. Мөн цаашид ИЦББХ-той салбарын хууль эрхзүйн орныг сайжруулахад хамтран ажиллах боллоо.











