UNDP in Mongolia – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр-с санаачилсан “Тогтвортой хөгжлийн зорилгуудын нөлөөллийн стандарт” (SDG Impact Standards)-ыг танилцуулах, байгууллагын түвшинд тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн зорилгуудад суурилсан бодлого, стратеги, үйл ажиллагааны удирдлагын арга барилыг хэрэгжүүлэх тухай сургалт МТҮП-д боллоо. Сургалтад МТҮП-ын удирдлага, ажилчид, инкубатор компаниуд хамрагдаж, сургалтыг ШУТИС-ийн багш Ц.Мөнхтуяа удирдан явууллаа.








