Мэдээ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКЫН ШИНЭ ЛОГОТОЙ ТАНИЛЦАНА УУ

Мэдээллийн Технологийн Үндэсний Парк нь Рэбрэндинг хийж, шинэ логогоо танилцуулж байгаадаа туйлын таатай байна.

~Уриа: Тал нутгийн цахим хөгжлийн хурдасгуур

~Алсын хараа: Мэдлэг ур чадвараар тал нутгийн цахиурын хөндийг бүтээнэ

~Эрхэм зорилго: Мэдээллийн технологид суурилсан инновацын эко системийг төгөлдөржүүлж олон улсад тэргүүлэгч цөм байгууллага болох

BEFORE:

Лого тэмдгийн үндсэн бүрдэл хэсэг нь шинээр байгуулагдсан мэдээллийн технологийн компаниудыг өсгөн бойжуулж, зах зээлд гарахад нь дэмжин туслах гэсэн агуулгыг бэлгэдсэн. Зөрүүлэн томбойлгож барьсан хоёр гарын алганд өндөг байгааг харуулсан дүрслэл бөгөөд МТҮП-ын үндсэн үйл ажиллагаа болох мэдээллийн технологийн инкубаторыг бэлгэдсэн. Хоёр гарын алганы дээд талд Mongolian, доод талд Park гэж цагаан өнгөөр бичсэн нь энэхүү лого нь МУ-ын паркынх болно гэдгийг илэрхийлнэ. Information Technology гэсэн үгийн дэлхий нийтэд хэвшсэн IT товчлолыг улаан өнгөөр бичсэн нь мэдээллийн технологийн гэдэг гол утга санааг илэрхийлнэ. Ийнхүү лого тэмдэг нь бүхэлдээ Монголын мэдээллийн технологийн үндэсний парк болон түүний инкубаторыг хамтад нь бэлгэдсэн болно. 

AFTER:

Лого нь үндсэндээ хоёр өнгийг агуулсан буюу хуучин логоны үндсэн өнгийг хадгалсан.

IT – Хөгжил дэвшлийг тодорхойлох гол зүйл нь технологийн дэвшил байдаг бол түүнийг тодорхойлох гол хүч нь хүмүүний хязгааргүй төсөөлөл, оюун ухаан юм.

Park- Үе үеийн залуучуудын төсөөлөл, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн мэдлэг хуримтлагдсан хөгжил дэвшлийн гарцыг бий болгох ХҮРЭЭЛЭН.

Mongolia- Хүн төрөлхтний технологийн хөгжлийн дараагийн түвшин, нүүдэлчдийн уламжлалт соёлыг хадгалагч МОНГОЛ залуус.

Mongolia бичгийн хажууд байршсан элемент – Хөгжил дэвшил, ирээдүй рүү чиглүүлэн хөтлөгч. Монгол гэр, пуужинг илэрхийлнэ. 

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК нэрээ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК болгож байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

УЧИР НЬ:

– Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк – Мэдээлэл, Технологи гэсэн хоёр үгийг тусад нь таслалтай бичсэнээр байгууллагын үйл ажиллагаатай зөрөлдөж буй юм.

Мэдээлэл – Ямар нэгэн үйл хэргийн тухай ам болон бичгээр дэлгэрэнгүй мэдээлэх явц, мэдээ дамжуулах, түгээх

– Мэдээллийн Технологийн Үндэсний Парк – Мэдээллийн технологи гэдэг нь мэдээллийг боловсруулах, цахим хэлбэрт оруулах, өгөгдлийн сан үүсгэх, мэдээллийн сангийн боловсруулалт, программ хангамж боловсруулах, веб программ бүтээх, электроник, компьютерын сүлжээ, утасгүй холбоо, цахилгаан холбоо, мэдээллийн системийн удирдлага, МХТ-ийн дэд бүтэц бий болгох технологи, арга ажиллагааны нэгдсэн мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх мэргэжлийн нэр юм.

Related Article

ШУТИС-ИЙН ОЮУТНУУД IT PARK-ТАЙ ТАНИЛЦЛАА

ШУТИС-ийн уул уурхайн менежмент, аялал жуулчлалын менежмент, хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн ангийн 2-4 дүгээр түвшний 20 гаруй оюутнууд сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээллийн Технологийн

Read More »

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан.

Read More »