Мэдээ

MINDGOLIA-Д БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР | www.mindgolia.mn

ЦХХХЯ-наас салбарын төрийн бус байгууллагуудтай хамтран төрийн байгууллага төсвийн хөрөнгөөр мэдээллийн технологийн худалдан авалт хийхдээ нэн тэргүүнд дотоодын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор үндэсний дэд бүтцэд суурилсан худалдан авалтын шинэ систем бий болгох, улмаар дотоодын компаниудын хөгжүүлсэн програм хангамжийн бүтээгдэхүүний клауд орчинд ажиллах дэд бүтцийг бий болгохоор ажилласан. Энэ ажлын хүрээнд www.mindgolia.mn цахим хуудсыг хөгжүүлж, програм хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг байршуулсаар байна.

Программ хангамж үйлдвэрлэгчдийн хувьд төрийн худалдан авалтад компанийн чадавхаас илүү бүтээгдэхүүний чанараас хамаарсан байдлаар нээлттэй оролцох боломжоор хангагдаж, гарааны компаниудад бодит дэмжлэг бий болсноор инновац шингэсэн илүү олон шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж дотоод, гадаадын зах зээлд гаргах боломж нээгдэх юм.

1. Систем хэрхэн ажилладаг вэ?

Та системд өөрийн бүртгэлээ хийж баталгаажуулсны дараа компанийн бүтээгдэхүүний мэдээллээ бөглөх ба танай компаний үйлчилгээ авсан хүмүүсийн үнэлгээ бас харагдах болно.

2. Төрийн байгууллагууд хэрхэн худалдан авалт хийх вэ?

Tender.gov.mn сайтад байрлах цахим дэлгүүрээс ерөнхий гэрээний дагуу байршсан бүтээгдэхүүнээс худалдан авалт хийхэд Mindgolia-с худалдан авсан бүтээгдэхүүнийг төрийн Клауд системд байршуулна.

3. Хувийн хэвшил хэрхэн худалдан авалт хийх вэ?

Mindgolia-аас худалдан авсан бүтээгдэхүүнийг төрийн Клауд системд байршуулна

4. Бүтээгдэхүүний мэдээллээ хэрхэн оруулах вэ?

Вэбсайтад бүртгүүлэн өөрийн бүтээгдэхүүн тус бүрийн мэдээллийн өгөгдсөн Формын дагуу үнэн зөв бөглөн оруулах боломжтой.

Related Article

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын татварын хуулиар мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад олгогдсон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой мэдээллийг хүргэх, мөн татварын тайланг

Read More »

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКЫН ИНКУБАТОРЫН 53 ДАХЬ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Төрөл : Үндсэн инкубатор ҮНДСЭН ИНКУБАТОРЫН ЗОРИЛГО: МТ-ийн шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан

Read More »