Азийн орнуудын МТ-ийн инженерийн шалгалтын зөвлөл ITPEC-ийн Асуулт боловсруулагчдын 35 дахь удаагийн уулзалт 2023 оны 05 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа. Тус уулзалтад 7 орны нийт 21 төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол улсаас МУИС-ХШУИС-ийн ахлах багш Б.Батням, Дэд профессор Б.Сувдаа, ахлах багш, доктор Х.Золзаяа, доктор Б.Магсаржав, ШУТИС-МХТС Ахисан түвшний сургуулийн салбарын эрхлэгч Дэд профессор, доктор Ч.Мөнхнасан, мэдээллийн технологийн
салбарын багш Д.Золбоо, ШУТИС-ийн Дархан салбарын ахлах багш Д.Сарантуяа, Эклэтик ХХК-ийн инженер С.Энхболд нар Монгол улсыг төлөөлөн амжилттай оролцлоо.
Уулзалтаар 2023 оны 10 дугаар сард зохион байгуулагдах МТ-ийн инженерийн шалгалтын асуултуудыг хэлэлцэн, сонгон шалгаруулсан бөгөөд
Монгол улс боловсруулсан асуултын чанараараа гишүүн орнуудын дунд 2 дугаар байрт шалгарсан байна.
Дараагийн ээлжит уулзалт 2023 оны 11 сарын 29-өөс 12 сарын 1-ний хооронд Филиппин улсын нийслэл Манила хотод зохион байгуулагдана.

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Монгол Улсын татварын хуулиар мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад олгогдсон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой мэдээллийг хүргэх, мөн татварын тайланг