Мэдээ

МТИШ ТАНИЛЦУУЛАХ ЭХНИЙ СЕМИНАР “ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ” ДЭЭР БОЛЛОО

МТҮП нь “Бүх нийтийн мэдээллийн технологийн мэдлэг, өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдэвт Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ) танилцуулах семинарыг 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 05 хүртэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудад зохион байгуулна.

Эхний семинарыг Чингис хааны нэрэмжит Их засаг Олон улсын их сургуулийн багш нарт болон 1-3 дугаар дамжааны оюутнуудад орлоо. Танилцуулах семинарт Япон улсын Мэдээллийн технологийг дэмжих агентлаг, Дижитал хүний нөөцийн төвийн менежер Шигэрү Цүчияа “ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга” сэдвээр, МТҮП-ын Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг “Бүх нийтийн мэдээллийн технологийн мэдлэг, өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдвээр, МУИС-ийн хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн ахлах багш Б.Батням “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга”, “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтад бэлтгэх зөвлөгөө” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, мэдээлэл өглөө.

МТИШ нь МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, МТ-ийн мэргэжлийн чиглэл бүрд шаардагдах чадварын түвшнийг тодорхойлох, МТ-ийн инженерүүдийн ур чадварыг үнэлэх бодит шалгуурыг тогтоох улмаар сайн инженерүүдийн нийгэм дэх байр суурийг дээшлүүлэх зорилготой шалгалт юм.

Related Article

ICDL ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компьютерын ур чадварын гэрчилгээ олгох шалгалтын бүртгэл эхэллээ. Компьютер ашиглах чадвараа үнэлүүлэх боломжтой, дэлхийн 100 гаруй оронд хүлээн

Read More »