“Бүх нийтийн мэдээллийн технологийн мэдлэг, өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдэвт Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ) танилцуулах семинарыг 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 05 хүртэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудад амжилттай зохион байгууллаа.
Семинарт Япон улсын мэдээллийн технологийг дэмжих агентлаг (IPA)-ын Дижитал хүний нөөцийн төвийн менежер Шигэрү Цүчияа, Хироки Огава нар “ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга” сэдвээр илтгэл тавьж, семинарт оролцогчдод мэдээлэл өглөө. МТҮП-ын захирал Ж.Золзаяа IPA-ын төлөөллүүдийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт болсон семинарт нийт 380 гаруй хүнийг хамрууллаа. Семинарын үеэр Булган аймагт МТИШ-ыг туршилтаар зохион байгуулж 8 хүн хамрагдав. Арга хэмжээг зохион байгуулахад дэмжиж, туслалцаа үзүүлсэн Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудын ЗДТГ, Монгол улсын их сургуулийн мэдээллийн технологи, электроникийн сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.
ШУТИС-ИЙН ОЮУТНУУД IT PARK-ТАЙ ТАНИЛЦЛАА
ШУТИС-ийн уул уурхайн менежмент, аялал жуулчлалын менежмент, хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн ангийн 2-4 дүгээр түвшний 20 гаруй оюутнууд сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээллийн Технологийн