Мэдээ

МТҮП ИНКУБАТОР КОМПАНИУДДАА ТӨСЛИЙГ AGILE АРГАЧЛАЛААР ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРГАЛТ ОРЛОО

МТҮП ИНКУБАТОР КОМПАНИУДДАА ТӨСЛИЙГ AGILE АРГАЧЛАЛААР ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРГАЛТ ОРЛОО
Дэлхийн топ Microsoft, IBM, Google, Amazon, Yahoo, Salesforce, Facebook, Deloitte, Netflix, AirBnB, Siemens гэх мэт компаниуд бүтээгдэхүүнээ хөгжүүлэхэд бүгд Ажайл скрам аргачлалыг ашигладаг. Ажайл скрам аргачлал дэлхийд тренд бөгөөд хамтын ажиллагаа, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх багийн гишүүдийн оролцоог 100% хангах бүтээгдэхүүн боловсруулах арга юм. Дараах асуудлыг шийддэг:
– Хөгжүүлэлтийн ажлыг удирдаж болох хамгийн жижиг хэсэгт задлах
– Хэрэггүй шаардлагагүй нэмэлт хөгжүүлэлтийг арилгах
– Хөгжүүлэлтийн хугацааг багасгаж эргэж буцахгүй байх
– 2-4 долоо хоногийн спринтэд хувааснаар богино хугацаанд чанартай хөгжүүлэх
– Хөгжүүлэлтийн багт үүсэх гацаа, саад бэрхшээлийг багаараа шийдэх гэх мэт

Сургалтаар дараах workshop-ыг зохион байгууллаа.
WS 1: Бизнес процессын үндсэн тэмдэглэгээ, бизнес процесс зурах аргачлал
WS 2: Багийн ажиллагааг сайжруулах багийн гишүүдийг илүү таньж мэдэх
WS 3: Ажайл скрам, уламжлалт аргын ялгаа
WS 4: Agile багийг (Product owner, Scrum Master, Developers) бүрдүүлэх
WS 5: Backlog, Userstorу-г боловсруулж, poker карт гаргаж ажлыг үнэлэх
WS 6: Sprint review, Sprint retrospective meeting зохион байгуулах
Workshop-д оролцсон бүх ажилтнууддаа цаашдын ажилд нь амжилт хүсье!

Related Article

ШУТИС-ИЙН ОЮУТНУУД IT PARK-ТАЙ ТАНИЛЦЛАА

ШУТИС-ийн уул уурхайн менежмент, аялал жуулчлалын менежмент, хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн ангийн 2-4 дүгээр түвшний 20 гаруй оюутнууд сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээллийн Технологийн

Read More »

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан.

Read More »