Мэдээ

ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МТҮП-Д ЗОЧИЛЛОО

2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Мэдээлэл, технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа, хэлтсийн дарга П.Наранцэцэг нар Олон улсын худалдааны төв /International Trade Centre/-ийн төлөөлөгчидтэй уулзаж, 2023 оны 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд болох Дэлхийн экспорт хөгжлийн форумын болон хоёр байгууллага цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.

Уулзалтаар Олон улсын худалдааны төвийн төлөөлөгчид тус форумд мэдээлэл, харилцаа холбооны салбарын оролцоо маш чухал болохыг тэмдэглэн, монгол улсын гарааны бизнесийн компаниудаас ирээдүйтэй, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц компаниудыг оролцуулах талаар хамтарч ажиллах хүсэлт тавьсныг МТҮП-н захирал Ж.Золзаяа таатай хүлээн авч бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

  Түүнчлэн Олон улсын худалдааны төв 2022-2025 оны стратеги төлөвлөгөөндөө “She trades ” санаачилгыг гарган дэлхийн 50 мянган эмэгтэйчүүдийг нэгтгэх сүлжээ бий болгохоор зорин ажиллаж байна. Монгол Улс хэрэв дээрх санаачилгад нэгдвэл уг сүлжээнд хамтран бүртгэгдсэн 14 дэх орон болохыг онцолсон юм. “Эмэгтэй экспортлогчдын хөгжлийн форум” 06 дугаар сарын 26-29-ний хооронд зохион байгуулагдана.

Related Article

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын татварын хуулиар мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад олгогдсон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой мэдээллийг хүргэх, мөн татварын тайланг

Read More »

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКЫН ИНКУБАТОРЫН 53 ДАХЬ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Төрөл : Үндсэн инкубатор ҮНДСЭН ИНКУБАТОРЫН ЗОРИЛГО: МТ-ийн шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан

Read More »