Мэдээ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦЭГЧИЙН ЗӨВЛӨГӨӨ

Тун удахгүй Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ) болох гэж буйтай холбоотойгоор шалгалт өгөхөөр бэлдэж буй шалгуулагчдадаа зориулан тэнцэгчийн зөвлөгөөг хүргэж байна.

Та хэзээ МТИШ-ыг өгч байсан бэ?

– 2021 оны хавар Мэдээллийн технологийн инженерийн шалгалтад орсон.

Шалгалтын талаарх мэдээллийг хаанаас авч байсан бэ?

– Мэдээлэл технологийн үндэсний паркын веб сайтаас шалгалтын талаарх мэдээллийг авч, холбогдох журмыг нь уншиж байсан.

Ямар зорилгоор тус шалгалтыг өгч байсан бэ?

– Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэшсэн инженер болох зорилгоор уг шалгалтыг өгсөн. Мэргэшсэн инженерийн зэрэг горилогчийн тавигдах шалгуурт нь мэргэжлийн чиглэлээр олон улсад зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй байх гэж заасан байдаг тул Азийн орнуудад хүлээн зөвшөөрөгддөг энэ шалгалтыг өгсөн.

Та ямар арга барилаар шалгалтад өөрийгөө бэлтгэсэн бэ?

– Япон улсын Мэдээлэл технологийн инженерүүдийн шалгалтын төвөөс гаргасан шалгалтад бэлтгэх ном болон өнгөрсөн жилүүдэд ирж байсан материалыг судалж шалгалтдаа бэлтгэсэн.

Шалгуулагчдад өгөх зөвлөгөө?

– Тус шалгалтад бэлтгэхэд зориулсан номуудыг олж үзэх, сүүлийн 3 жилд ирж байсан материалууд дээр анализ хийж өөрийнхөө аль сэдэв дээр оноо алдаж байгаагаа мэдэх нь чухал. Тухайн сэдэвтэй холбоотой онолын материалыг судлах, практик дээр гардаг асуудлуудыг олж мэдэх, шалгалтад ирж байгаа бодлогуудын уялдаа холбоог сайтар ойлгож унших нь чухал санагдсан. Мөн шалгалт өгөх цаг хуваарилалтаа сайн төлөвлөж ороод шалгалт өгч байхдаа төлөвлөгөөгөө барих тал дээр анхаарах хэрэгтэй.

МТИШ-ыг өгснөөр ямар ямар боломжуудыг олж авсан бэ? Шалгалтын давуу талуудаас хуваалцана уу.

– Салбарынхаа мэргэшсэн болон зөвлөх инженерийн шалгуурыг хангахад хэрэгтэй, мөн тус шалгалтын гэрчилгээгээ авсан ч гэсэн шалгалтад ирж байгаа материалуудыг үзэж, сонирхож байх нь мэдээллийн технологийн салбарын чиг хандлагыг харж болохоор буюу шалгалтын материалын боловсруулалт үргэлж шинэчлэгддэг нь ажлын байранд судалгаа, шинжилгээ хийх тал дээр нэмэлт мэдээлэл болж чаддаг.

Шалгалтын хамгийн хэцүү асуулт юу байсан бэ?

– Сүлжээний бодлогууд байсан.

Шалгалтын хамгийн амархан асуулт юу байсан бэ?

– Менежментийн асуултууд байсан.

Related Article

ШУТИС-ИЙН ОЮУТНУУД IT PARK-ТАЙ ТАНИЛЦЛАА

ШУТИС-ийн уул уурхайн менежмент, аялал жуулчлалын менежмент, хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн ангийн 2-4 дүгээр түвшний 20 гаруй оюутнууд сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээллийн Технологийн

Read More »

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан.

Read More »