Мэдээ

СЭЛЭНГЭ АЙМАГТ “МИНИЙ КОДЫН ЭХЛЭЛ” ХАКАТОН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 05-ны хооронд Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудад “Миний кодын эхлэл” хакатон тэмцээн болон МТИШ-ын танилцуулах семинарыг зохион байгуулж байгаа билээ.

Эхний хакатон тэмцээн Сэлэнгэ аймагт амжилттай болж өндөрлөлөө. Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулах (МТИШ) семинар, Сэлэнгэ аймгийн Боловсрол Шинжлэх Ухааны Газар, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуультай хамтран “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг тус тус хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээг зохион байгуулахад дэмжин ажилласан УИХ-ын гишүүн Ч.Ундрад болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт талархал илэрхийлье.

Хакатон тэмцээнд ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн 24 сурагч хамрагдав. Сурагчид веб программчлалын анхан болон дунд шатны мэдлэгтэй болж, сурсан мэдсэнээрээ багт хуваагдан өрсөлдлөө. Дараах багууд шагналт байранд орлоо.

1-р байр /6-р баг/

Х.Эрдэнэтунгалаг

Б.Түмэн-Өлзий

Г.Гэрэлт-Од

2-р байр

Н.Анхбаяр

Д.Нандинцэцэг

Э.Баяржавхлан

3-р байр /5-р баг/

Х.Хонгорзул

Э.Батзолбоо

Т.Хүслэн

Байр эзэлсэн багууд МТҮП-аас зохион байгуулдаг сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах эрхээр шагнагдлаа. Та бүхэндээ баяр хүргэе. Мөн нийт оролцсон сурагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Related Article

ICDL ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компьютерын ур чадварын гэрчилгээ олгох шалгалтын бүртгэл эхэллээ. Компьютер ашиглах чадвараа үнэлүүлэх боломжтой, дэлхийн 100 гаруй оронд хүлээн

Read More »