Мэдээ

STARTUP CHALLENGE MONGOLIA 2024-Н ҮНДЭСНИЙ ЯЛАГЧААР E-GEREE ТОДОРЛОО

Бүс нутаг, дэлхийн хэмжээний гарааны бизнесийн тэмцээн, уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцох, олон улсад өрсөлдөх чадамжтай мэдээллийн технологийн шилдэг гарааны бизнесийг тодруулах, сурталчлан таниулах зорилготой хамгийн өндөр буюу 300 сая төгрөгийн шагналын сантай, контент суурьтай “Дэлхийд өрсөлдөх технологийн эрэлд” уриатай Startup Challenge Mongolia 2024 тэмцээн нэг сарын турш амжилттай үргэлжилж, үндэсний ялагчаа тодрууллаа.

Тэмцээний нийт шагналын сан 300,000,000 сая бөгөөд шилдэг багуудыг бүтэн жилийн турш гадаад дотоодын тэмцээн уралдаанд оролцуулах, хуулийн болон санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, медиа дэмжлэг үзүүлэх зэрэг мөнгөн болон мөнгөн бус шагналууд багтсан байгаа юм байна. Одоогийн байдлаар шилдэг багууд дараах олон улсын арга хэмжээнд оролцох юм байна.

– 2024 оны 7-р сард Startup World Cup-Central Asia Startup Summit-д оролцох

– 2024 оны 8-р сард Google for Startup accelerator-д оролцох

– 2024 оны 9-р сард Japan business matching trip-д оролцох

– 2024 оны 10-р сард Tech Crunch Disrupt эсвэл Switch арга хэмжээнд оролцох юм.

Тэмцээнд бүртгүүлсэн 97 багаас шилдэг 5 багийг финалын шатанд тодруулаад байсан билээ.

Нийт шагналын сангийн ⅓ буюу 100,000,000 төгрөгийн шагналыг нь үндэсний ялагч дангаараа авах юм. Тэгвэл энэхүү шагналын эзнээр Смарт Контракт Монголиа ХХК буюу E-geree.mn цахим гэрээний платформ шалгарлаа.

2-р байр: Кэйрпэй ХХК /Carepay app/-Хиймэл оюунд суурилсан эрүүл мэндийн финтек

3-р байр: Виртуал плас эйжинси ХХК /Virtual influencer/- Хиймэл оюунаар бүтсэн сошиал нөлөөлөгчдөөр маркетинг хийлгэх бизнес

4-р байр: Хонмоно Комикс ХХК /Honmono AI/- Олон төрлийн AI tool нэгтгэсэн комик зохиол, зураг үүсгэх платформ

5-р байр: Импакт тек ХХК /After school/- Хичээлээс гадуурх өсөлт хөгжлийн платформ гэсэн багууд шалгарав.

Финалын шатны шүүгчээр:

1. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин

2. МТҮП-ын Захирал Ж.Золзаяа

3. “Тэсо Инвестмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбаяр

4. “Фибо глобал” ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар

5. Ламбда Глобал ХХК-ийн Үүсгэн байгуулагч В.Баярсайхан нар ажиллаж ялагчийг тодрууллаа.

Арга хэмжээнд тэмцээний спонсор байгууллагууд, стартап экосистемийн байгууллагууд, хамтран ажилласан болон зохион байгуулалтад оролцсон байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Гранд финалын арга хэмжээний хөтлөгчөөр Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга У.Бибиш өөрийн ихэр У.Басбиш-н хамтаар ажиллалаа.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк, Стартап Маркетинг Спэйс ХХК, дэмжигчээр БШУЯ, ЦХХХЯ, стратегийн түншээр улс эх оронд шаардлагатай байгаа уламжлалт салбаруудад технологиор дамжуулан хөгжил авчирч буй TechPack – MCS Software Group, ерөнхий ивээн тэтгэгчээр дотоодын цор ганц “5PL” логистикийн үйлчилгээ үзүүлэгч PickPack Group зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын 30 гаруй байгууллага хамтран ажиллалаа.

Тус тэмцээн нь Монгол улсад анхны контент суурьтай, хамгийн өндөр шагналын сантай гарааны бизнес шалгаруулах үндэсний хэмжээний тэмцээн гэдгээрээ онцлог болов. Нийт 5 дугаар бүхий тус тэмцээний эхний 3 дугаар Централ, Тэнгэр телевизээр цацагдаад байгаа билээ. Сүүлийн хоёр дугаарыг тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 7-ны баасан гарагуудад цацагдана. Хэрэв та эхний дугааруудыг хараахан үзэж амжаагүй бол Startup Challenge Mongolia youtube сувгаас үзэх боломжтой.

Үзэх холбоос:

Дугаар 1 – Startup Challenge Mongolia 2024🇲🇳🚀 | Episode 1 | Ulaanbaatar Valley (youtube.com)

Дугаар 2 – Startup Challenge Mongolia 2024🇲🇳🚀 | Episode 2 | Elevator Pitch and Pitch selection (youtube.com)

Related Article

ШУТИС-ИЙН ОЮУТНУУД IT PARK-ТАЙ ТАНИЛЦЛАА

ШУТИС-ийн уул уурхайн менежмент, аялал жуулчлалын менежмент, хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн ангийн 2-4 дүгээр түвшний 20 гаруй оюутнууд сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээллийн Технологийн

Read More »

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан.

Read More »