Тус арга хэмжээнд технологийн салбарт тэргүүлэгч 100 гаруй байгууллагууд оролцохоос гадна олон улсын томоохон технологийн компаниуд ч оролцох юм. Тэд хамтын ажиллагааны хүрээнд гэрээ хэлцэл хийх, хөрөнгө оруулалт татах, бизнесийн цар хүрээгээ тэлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах зэрэг олон талт үр ашигтай харилцааг бий болгох үүднээс уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Харин ICT EXPO-г зорин ирэх үзэгч олон, оюутан залуус, бизнес эрхлэгчид салбарын шилдгүүдийн инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцахаас гадна ажлын байрны нээлттэй арга хэмжээнүүдэд оролцож технологийн энтертайнмент шоу үзүүлбэрүүдийг үзэж сонирхох боломжтой. Мөн илтгэл хэлэлцүүлгүүдийг сонсож, технологийн мэдлэгийн цар хүрээгээ тэлэх гайхалтай боломжууд нээлттэй байх бөгөөд экспо гурван өдрийн турш үргэлжлэх юм.
Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Мэдээлэл, технологийн үндэсний парк”, дэмжигч байгууллагаар “Цахим хөгжил харилцаа холбооны яам” болон “Боловсрол шинжлэх ухааны яам” хамтран ажиллаж байна.
Та бүхэн дараах сайтаар орон арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
https://ictexpo.mn/?lang=en , https://www.facebook.com/ictexpomgl
2024.05.26
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ШАЛГАЛТЫН ЗӨВЛӨЛ (ITPEC)-ИЙН АСУУЛТ БОЛОВСРУУЛАГЧДЫН ЭЭЛЖИЛТ УУЛЗАЛТ БОЛНО
Азийн бүс нутагт мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын жишигт хүргэх, шалгалтын системийг хөгжүүлэх ажлын чухал хэсэг болох Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн асуулт боловсруулагчдын ээлжит уулзалт Монгол улсад 5 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улс 2006 оноос эдүгээ хүртэл мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг тогтмол амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд шалгалтын цар хүрээг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зорилгоор олон арга хэмжээ зохион байгуулсаар байна. Үүний үр дүнд 17 жилийн хугацаанд шалгалтад нийт 2,700 шалгуулагч хамруулснаас 435 буюу 16,1 хувь нь гэрчилгээ гардан авсан байна. Одоогийн байдлаар бид нийт 21 аймгаас 15 аймагт шалгалтын үйл ажиллагаа, ач хобогдлыг түгээн дэлгэрүүлж байгаа бөгөөд бүх нийтийн мэдээллийн технологийн мэдлэгийн ур чадварыг түгээн дэлгэрүүлэхэд улам их анхаарч ажиллахаар төлөвлөж байна.