Мэдээ

ҮНДЭСНИЙ ИННОВАЦЫН ТОГТОЛЦОО, ИННОВАЦЫН ЭКОСИСТЕМИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд ШУТ, инновацын үр нөлөөг нэмэгдүүлэх, мэдлэгийн эдийн засаг, Үндэсний инновацын тогтолцоо, инновац, гарааны бизнесийн эко системийг хөгжүүлэх, оролцогч талуудын үр өгөөжтэй хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэх, мэдээлэл солилцох, мэдлэг, туршлагаа хуваалцах уулзалт 1 дүгээр сарын 24-ны өдөр МТҮП-д боллоо.
Тус уулзалтад Монголын инновацын холбоо ТББ-ын захирал Л.Оюунцэцэг Монголын инновацын тогтолцоо, өнгөрсөн болон одоогийн нөхцөл байдал, чиг хандлагын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлгийг удирдан явууллаа. Оролцогч компаниуд товч танилцуулга илтгэж, цаашдын зорилт, арга хэмжээ, үйл явцын талаар хэлэлцүүлэг, ярилцлага, санал зөвлөмжийг хуваалцлаа.
Хамтран зохион байгуулагч:
– Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
– Эдийн засаг, хөгжлийн яам
– Шинжлэх ухааны академи
– Монголын инновацын холбоо
Дэмжигч байгууллага:
– Мэдээлэл Технологийн Үндэсний Парк
– Старт-ап Монгол ТББ
– Сократус студио ХХК
– Старт ХХК
– Гарааны био увидас ХХК
– Салбарын мэргэжилтнүүд, судлаачид, бизнес эрхлэгчид
Related Article

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын татварын хуулиар мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад олгогдсон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой мэдээллийг хүргэх, мөн татварын тайланг

Read More »

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКЫН ИНКУБАТОРЫН 53 ДАХЬ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Төрөл : Үндсэн инкубатор ҮНДСЭН ИНКУБАТОРЫН ЗОРИЛГО: МТ-ийн шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан

Read More »