Уулзалтаар Монгол улсын мэдээлэл, технологийн салбарыг хөгжүүлэх, салбарын компаниудыг олон улсын байгууллагуудтай холбох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо. Тодруулбал, мэдээлэл, технологийн салбарын бизнес эрхлэгчдийн холбоо уялдааг сайжруулах, ноу-хау-г нэвтрүүлэх мөн бизнес матчинг аяллыг Фукуока мужийн Шибуяа хотод 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 02-ны хооронд хийхээр боллоо. Старт ап компаниуд аялалд хамрагдах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.
ICDL ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компьютерын ур чадварын гэрчилгээ олгох шалгалтын бүртгэл эхэллээ. Компьютер ашиглах чадвараа үнэлүүлэх боломжтой, дэлхийн 100 гаруй оронд хүлээн