Мэдээ

ЗАЛРУУЛГА: 35 дахь удаагийн Мэдээллийн технологийн инженерийн СУУРЬ шалгалтын дүн

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын дүнг албан ёсоор зарласан. Шалгалтын үр дүнг боловсруулах явцад хоёр системийн хооронд нэгтгэлийн алдаа гарсан тул “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ” шалгалт (МТИСШ)-ын дүн буруу гарсныг ЗАЛРУУЛАН нийт шалгуулагчдаасаа хүлцэл өчиж байна.

МТИСШ-д нийт 107 шалгуулагч хамрагдсан бөгөөд нийт шалгуулагчдын 2.8% нь амжилттай дүн үзүүлэн тэнцсэн байна. Нийт тэнцэгчдэдээ баяр хүргэе.

МТИСШ-ын амжилтын хувь

МТИСШШалгуулагчдын тооАмжилттай шалгуулагчид
Өглөөний шалгалт буюу мэдлэгийн шалгалт10232.9%
Өдрийн шалгалт буюу ур чадварын шалгалт1052422.9%
Ерөнхий дүн10732.8%

2023 оны хаврын МТИСШ-д тэнцсэн шалгуулагчид /Шалгалтын оноогоор эрэмбэлэв/

ОвогНэрБайгууллага
1ШербаковАлександрОрос улсын ИТМО их сургууль
2БаатарАмгаланбаатарМУИС-ХШУИС
3БаттөрХуланМУИС-ХШУИС

Оюутнуудаа амжилттай дүн үзүүлж Монгол улсын нэрийг гишүүн орнуудын хэмжээнд дээгүүр тооцогдоход үнэтэй хувь оруулж буй Монгол улсын их сургууль-Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн эрдэмтэн багш нартаа болон Орос улсаас зорин ирж мэдлэгээ сорин амжилт үзүүлсэн тэнцэгчдээ талархал илэрхийлье.

Шалгалтын дүнг эндээс  харна уу.

Жич: Шалгуулагч нь өглөөний болон өдрийн шалгалтын аль нэгэнд нь тэнцсэн тохиолдолд нэг жилийн дотор зөвхөн тэнцээгүй шалгалтаа дахин өгөх боломжтой бөгөөд хэрвээ амжилттай дүн үзүүлбэл тухайн шалгуулагчийг шалгалтад тэнцсэнд тооцдог журамтай.

Related Article

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын татварын хуулиар мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад олгогдсон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой мэдээллийг хүргэх, мөн татварын тайланг

Read More »

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКЫН ИНКУБАТОРЫН 53 ДАХЬ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Төрөл : Үндсэн инкубатор ҮНДСЭН ИНКУБАТОРЫН ЗОРИЛГО: МТ-ийн шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан

Read More »