“Глобал Дижитал R&DB Хаб” семинар энэ сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “From Technology to Transformation: AI-Driven Future in Government ” сэдвийн хүрээнд болж байна.
Олон улсын судлаачид, эрдэмтдийг нэгтгэсэн энэхүү семинар нь засгийн газрын түвшинд хиймэл оюун ухаан болон дижитал шилжилтийг хэрхэн нэвтрүүлэх, шинэ санаа, практик шийдлүүдийг хуваалцаж хэлэлцэх юм.
Семинар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хоёр дахь өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн төслийн зөвлөх М.Отгонбаяр оролцож “Монгол улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжил” сэдвээр илтгэл тавина.