Мэдээ

Зарлал

Мэдээлэл, технологийн үндэсний паркын 1 дүгээр давхарт 100м2 талбайд Мэдээллийн технологийн гарааны компаниудад сургалт, зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллах байгууллагуудыг урьж байна. Хүсэлт гаргагчийн материалыг info@itpark.mn цахим шуудан болон МТҮП-ын 2 дугаар давхар 222 тоотод хүлээн авна.
Бүрдүүлэх материал:
• Хүсэлт /Албан тоотоор/
• Байгууллагын үйл ажиллагааны танилцуулга
• Компаний гэрчилгээний хуулбар
• Хамтран ажиллах санал, төлөвлөгөө

Related Article