Мэдээ

ICT EXPO 2023-Д ЯПОН УЛСААС 22 БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД ОРОЛЦОНО

2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркын захирал Ж.Золзаяа Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Жайка мэргэжилтэн Накамура Коо, Бизнесийн хамтын ажиллагаа хариуцсан дарга Ж.Оюунчимэг, мэргэжилтэн Баярмаа нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг идэвхижүүлэх талаар санал бодлоо хуваалцсанаас гадна 6 сард зохион байгуулах ICT-Экспо-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч, Япон Улсаас хүрэлцэн ирэх зочид төлөөлөгчдийг тус арга хэмжээнд хэрхэн хамруулах, мөн 6 сарын сүүлээр Япон Улсад болох гарааны компаниудыг хамруулсан бизнес арга хэмжээний талаар зөвшилцөв.

Мөн Паркын инкубаторт бойжигч компанийн төлөөлөл болон цахим ур чадварын төвийг танилцуулснаар уулзалт өндөрлөв.

Related Article