Мэдээ

МТҮП-ИЙН АЖИЛЧИД “АЖЛААС ХАЛШРАХ ХАМ ШИНЖ” СЭДВЭЭР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Ажлаас халшрах хам шинж гэж юу вэ? Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ? Стресс хүнд хэрэгтэй юу? Стрессийн эерэг болон сөрөг тал нь юу вэ? Хэрхэн стрессийг зохицуулж сурах вэ? гэх мэт олон арван асуултад Positive Dadal-ын багш нар маань хариулт өгч Паркийн хамт олонд сургалт орлоо.

Сургалтын үеэр багийн ажил хийж, хөгжөөнт тоглоом тоглож, ажлаас халшрах хам шинж ямар түвшинд байгааг тодорхойлсон тест дээр ажиллаж, энэ асуудалд өртөхгүй байхын тулд юу хийх хэрэгтэй вэ? хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой байдаг талаар зөвлөгөө авлаа. Сонирхуулахад, Монгол улсад 2017 онд бүтэн цагаар ажилладаг насанд хүрэгчдийн 23% нь ажлаас халшрах хам шинжид байнга өртдөг гэсэн судалгаа гарсан бол 2021 онд энэ тоо 2 дахин нэмэгдэж 57%-д хүрсэн байна.

Related Article