АНУ-ын Колорадо Меса их сургуулийн доктор, профессор Тимоти С.Хаттенг 10-р сарын 25-ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Парк /МТҮП/-т угтан авлаа.
МТҮП нь АНУ-ын Фулбрайт хөтөлбөрт хандаж гарааны компаниудыг тус улсын зах зээлд нэвтрэх, хөрөнгө оруулалт татахад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулахад дэмжлэг хүссэн төсөл хүргүүлсэн бөгөөд АНУ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Монгол улс дахь АНУ-ын элчин сайдын яам тус санаачилсан төслийг зөвшөөрч доктор Хаттенг урьсан юм.
МТҮП -д зохион байгуулсан, Др. Хаттенийг угтан авах “Mongolia Meets Expertise: Welcome Dr.Hatten” үйл ажиллагаанд ЦХИХХЯ, ЭЗХЯ, АНУ-ын ЭСЯ-ны холбогдох албан тушаалтнууд болон их дээд сургууль, бизнес эрхлэгчдийн төлөөлөл бүхий 50 гаруй зочид тус угталтын арга хэмжээнд оролцлоо.
Уулзалтыг нээж МТҮП-ын захирал Ж.Золзаяа Монгол улсын засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2052”, ЦХИХХЯ болон ЭЗХЯ -ны МТ-ийн салбар, инновац, гарааны бизнесийн талаар баримталж байгаа бодлого, МТҮП -ийн үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар болон гарааны бизнесийг бойжуулах хурдасгуур хөтөлбөр хамтран боловсруулах, хэрэгжүүлэх тухай мэдээлэл өгөв. АНУ-ын элчин сайдын яамны олон нийттэй харилцах албаны дарга Бэркана Фулбрайтын Тэтгэлэгт Хөтөлбөрийн талаар болон цаашдын боломжийн талаар, доктор Хаттен өөрийн туршлага, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар болон Фулбрайтын Тэтгэлэгт Хөтөлбөрийн хүрээнд монгол улсад ажиллах хугацаандаа хийх ажлын төлөвлөгөөнийхөө талаар, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга М.Шүрэнцэцэг долоо хоног бүрээр түүний ажлын төлөвлөгөөг тус тус танилцуулав.
Тэрээр 44 хоногийн хугацаанд Монгол улсын мэдээллийн технологийн экосистемд оролцогч, гарааны бизнес эрхлэгч нарт зөвлөгөө, сургалт өгч хамтран ажиллана. Түүний бизнес эрхлэлт, менежмент, маркетинг, бизнес инкубаци зэрэг салбаруудын 20 гаруй жилийн арвин туршлага, зөвлөгөө Монголын мэдээллийн технологийн салбарт үлэмж тус дэм болж, хойд Америкийн зах зээлд Монгол улсын гарааны бизнесүүд нэвтрэх боломжит гүүр болно гэдэгт талууд итгэлтэй байна.
WELCOMING DR. TIMOTHY S. HATTEN, PROFESSOR AT COLORADO MESA UNIVERSITY AND FULBRIGHT SPECIALIST
On October 25th, the National IT Park (NITP) officially welcomed Dr. Timothy S. Hatten, professor and Fulbright Specialist from Colorado Mesa University, USA.
The NITP submitted a proposal through the Fulbright Program seeking assistance in providing training and advisory services to help Mongolian startups enter the U.S. market and attract investment. The U.S. Embassy in Mongolia and the U.S. Department of Education and Science approved this initiative and invited Dr. Hatten to participate.
At the “Mongolia Meets Expertise: Welcome Dr. Hatten” event held at the National IT Park, over 50 participants, including representatives from the Ministry of Digital Development, Innovation, and Communications (MDDIC), the Ministry of Economic Development (MED), the U.S. Embassy, universities, and business communities, took part in the reception.
In her opening remarks, NITP Director J. Zolzaya provided an overview of the Mongolian government’s long-term development policy, “Vision 2052,” along with the MDDIC and the MED policies on innovation and startup businesses. She also highlighted NITP’s key programs, including plans to co-develop and implement an acceleration program for startups. Mr. Moulik Berkana, Public Affairs Officer at the U.S. Embassy, presented an overview of the Fulbright Program and shared insights into future opportunities. Dr. Hatten discussed his professional experience and shared details about the work he will undertake in Mongolia as part of the Fulbright Program. Ms. M. Shurentsetseg, Head of the Investment and Projects Department, provided a detailed breakdown of Dr. Hatten’s weekly work schedule.
During his 44-day tenure, Dr. Hatten will offer training and guidance to participants in Mongolia’s tech ecosystem, particularly startups. His 20 years of experience will greatly support Mongolia’s IT sector, fostering the foundation for Mongolian startups to enter the North American market.