Ази Номхон далайн зах зээлд нэвтрэх бүс нутгийн хамгийн том технологийн арга хэмжээ болох SWITCH Singapore Сингапурын Marina Bay Sands Convention Center-т 10-р сарын 28-нд албан ёсоор эхэллээ.
Сингапурын Шадар сайд Хенг Свей Кит уг арга хэмжээг нээж үг хэлсэн бөгөөд олон улсын технологи, инновацын манлайлагчид, судалгааны төвүүд, стартап хөтөлбөрүүд нэг дор цугладаг энэхүү арга хэмжээнд Ази, Европын Засгийн Газрууд ихээхэн анхаарал хандуулж, идэвхтэй оролцож байна.
Тус арга хэмжээний үеэр Main stage, Global stage, Beyond stage гэсэн гурван хэсэгт илтгэл, хэлэлцүүлэг зэрэг өрнөж байгаа бөгөөд Монгол Улсаас Мэдээллийн Технологийн Үндэсний Парк тэргүүтэй технологи, хөрөнгө оруулалтын 20 гаруй компанийн 30 төлөөлөгч оролцож байна. Global Stage дээр 10-р сарын 29-ний өдрийн 13 цагт Монголын мэдээллийн технологийн салбарын талаарх илтгэл, хэлэлцүүлгийг өрнүүлэх болно.
SWITCH-2024 арга хэмжээ 10-р сарын 28-30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Та бүхэн манай сошиал хуудас болон SWITCH Singapore албан ёсны хаягуудаар мэдээлэл авна уу.
Оролцогч байгууллага:
Дэмжигч байгууллага:
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Embassy of Mongolia in Singapore / Сингапур дахь Элчин сайдын яам
@Teso investment
@Synergy fund solution
****
MONGOLIAN REPRESENTATIVES FROM THE TECHNOLOGY SECTOR PARTICIPATE IN THE SWITCH 2024 EVENT IN SWITCH Singapore
SWITCH 2024, the Largest Regional Technology Event for Accessing the Asia-Pacific Market, Officially Begins at Singapore’s Marina Bay Sands Convention Center on October 28.
Singapore’s Deputy Prime Minister Heng Swee Keat inaugurated the event, which gathers leading global figures in technology and innovation, research centers, and startup programs, drawing significant attention and participation from Asian and European governments.
The event features presentations and discussions across three main stages: the Main Stage, Global Stage, and Beyond Stage. Over 30 representatives from more than 20 Mongolian technology and investment companies, including the National IT Park, are participating in the event. A special presentation and discussion on Mongolia’s information technology sector will take place on October 29 at 1 p.m. on the Global Stage.
SWITCH 2024 will run from October 28 to 30. For more information, please follow our social media pages and the official SWITCH Singapore channels.
Participating organization:
Supporting organization:
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Embassy of Mongolia in Singapore / Сингапур дахь Элчин сайдын яам
@Teso investment
@Synergy fund solution