Мэдээ

Мэдээлэл, технологийн үндэсний парк-д ШУТИС-ийн харьяа лицей сургуулийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн анги шинээр нээгдлээ

Цахим Хөгжил Харилцаа Холбооны яамны санаачлагаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк-д ШУТИС-н харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуульд Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги шинээр нээлээ. Шинээр нээсэн ангид нийт 50 сурагч элсэж байгаа бөгөөд сурагчид МТҮП-д хичээллэхээр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХ-ны зөвлөх ШУТИС-ийн Захирал, доктор, профессор Т.Намнан нар болон ШУТИС-ийн удирдлага бусад төлөөлөл, багш, сурагч, эцэг эхчүүд оролцлоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Цахим яамны бодлого чиглэл, хүний нөөц, мэдээлэл зүйн мэргэшсэн ирээдүйн инженерүүдийг бэлдэх зорилгоор ШУТИС-тай хамтран МТҮП-ын дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 2 ангийг өнөөдөр нээж байна. Технологийн үсрэнгүй хөгжлийн энэ үед технологийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлдэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. МУ-ын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 39 мянган инженер шаардлагатай бөгөөд хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх шилдэг залуусыг бэлтгэхэд ЦХХХЯ онцгой анхаарч байна.

МТҮП-ын Захирал Ж.Золзаяа: МТҮП цаашид технологийн салбарын хүний нөөцийг бэлдэх, сайжруулах чиглэлд онцгой анхааран ажиллана гэдгээ мэдэгдэн ахлах сургуульд суралцаж буй сурагчдад инкубатор компаниудад дадлага хийх орчин, ажлын байраар хангаж ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Энэхүү ахлах сургуульд суралцсанаар:

– Их сургуульд элсэхдээ бакалаврын түвшинд 15 кредит тооцон суралцах боломжтой.

– Заавал 4 жил сурахгүй богино хугацаанд суралцаад төгсөх боломжтой.

– Мэргэжлийн сертификат олгоно.

– Дадлага хийх орчин, ажлын байраар хангана.

Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, эцэг эх, багш, сурагчдадаа баярлалаа. Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

Related Article

ШУТИС-ИЙН ОЮУТНУУД IT PARK-ТАЙ ТАНИЛЦЛАА

ШУТИС-ийн уул уурхайн менежмент, аялал жуулчлалын менежмент, хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн ангийн 2-4 дүгээр түвшний 20 гаруй оюутнууд сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээллийн Технологийн

Read More »

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан.

Read More »