Мэдээ

ҮНДСЭН ИНКУБАТОРЫН 48 ДАХЬ ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА

Төрөл : Үндсэн инкубатор

ҮНДСЭН ИНКУБАТОРЫН ЗОРИЛГО: МТ-ийн шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан бизнесийг хөгжүүлэхээр байгуулагдсан, дэмжлэг туслалцаа шаардлагатай компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршино.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

– Технологийн шинэ, шинэлэг санаатай байх

– Инкубаторт дэмжлэг авах хугацаандаа мөрдөх, хагас жил тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавих бололцоо бүхий бизнес төлөвлөгөөтэй байх

– Инкубаторын журамд заасан шаардлагуудад нийцсэн байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

– МТҮП-ын инкубаторт холбогдох журмуудтай танилцан зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн албан бичиг, өргөдөл /МТҮП аас гаргасан загварын дагуу/, хураамж төлсөн баримт

– Компани нь аж ахуйн нэгжийн дүрэм улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, хуулбарын хамт

– Хүсэлт гаргагч нь компани байгуулаад нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулж байгаа бол эхлэлтийн баланс болон сүүлийн нэг жилийн баталгаажсан санхүүгийн тайлан тэнцэл

– Хүсэлт гаргагч баг бол багийн гишүүн бүрийн иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний эх хувь, хуулбарыг хамт

– Иргэн нь иргэний үнэмлэх болон дипломын хуулбар, эх хувийн хамт

– Инкубаторт дэмжлэг авах хугацаандаа мөрдөж хэрэгжүүлэх, улирал, хагас жил тутам үйл ажиллагаанд нь хяналт тавих бололцоо бүхий бизнеc төлөвлөгөө (5-10 хуудас)

– Бүртгэлийн хураамжийн төлбөр иргэн, баг-150,000, компани-200,000 төгрөг байна.

Материал хүлээн авах хугацаа: 10 сарын 02- 11 сарын 02

Холбоо барих: 8884-0028

Инкубаторын журам- http://incubator.itpark.mn/incubator/for-applicants

Цахимаар бүртгүүлэх- http://incubator.itpark.mn/admission/apply

Related Article

ШУТИС-ИЙН ОЮУТНУУД IT PARK-ТАЙ ТАНИЛЦЛАА

ШУТИС-ийн уул уурхайн менежмент, аялал жуулчлалын менежмент, хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн ангийн 2-4 дүгээр түвшний 20 гаруй оюутнууд сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээллийн Технологийн

Read More »

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан.

Read More »