Өнгөрсөн Лхагва гарагт /2024.05.29/ Мэдээллийн Технологийн Үндэсний Парк /МТҮП/-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцохоор Камбожийн Хаант Улсын үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологи, инновацийн яам, Азийн бүтээмжийн төвөөс 10 гаруй төлөөлөгчид ирэв.
Бидний зүгээс Монгол улсын Мэдээллийн технологийн старт апын экосистемийн зураглал, оролцогч талууд, онцлог шинж, хууль эрхзүйн орчин, төр, засгийн газраас үзүүлж буй дэмжлэг болон МТҮП-ын үүрэг оролцоо, явуулж буй үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийсэн бол Камбож улсаас ирсэн зочид МТҮП нь төрийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагын хувьд байгууллагын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хэрхэн хангаж ажилладаг тухай, инкубаторын хөтөлбөрт гарааны бизнесүүдийг хэрхэн сонгон шалгаруулж авдаг, ямар ямар үйлчилгээ үзүүлдэг, төрийн болон хувийн өмчит инкубатор төвүүдийн ялгаа, МТҮП-аас зохион байгуулдаг ITPEC, ICDL, TOPCIT шалгалтуудын эрхийг хэрхэн авдаг, эдгээр шалгалтуудын ач холбогдлын талаар асуултууд тавьж холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хариулт өгч ярилцав.
Камбожийн Хаант Улсын Үйлдвэрлэл, Шинжлэх ухаан, Технологи, Инновацийн яамыг төлөөлөн:
Ministry of Industry, Science, Technology & Innovation
• Sophal TRY, Ph.D, Шинжлэх ухаан, Технологи, Инновацийн ерөнхий хэлтсийн ерөнхий захирал (Director General, General Department of Science, Technology & Innovation)
• PEH Samnang, Технологи дамжуулах хэлтсийн дэд захирал (Deputy Director, Department of Technology Transfer)
• Sdeung Ouksovannarith (Nari), Технологи, Бизнес хөгжүүлэлт, урамшуулалын товчооны дарга (Chief of Bureau of Technology Business Development & Promotion)
Азийн бүтээмжийн төвийг төлөөлөн:
Asian Productivity Organization
• Son Thanh Phan, хөтөлбөрийн ажилтан (Program officer, In-country Program Division)
• An Funakoshi, хөтөлбөрийн ажилтан (Program officer, In-country Program Division)
Бизнес эрхлэгчдийг төлөөлөн:
• Som Bora, Үүсгэн байгуулагч, захирал, Food Pack Innovation нар болон бусад оролцогчид хүрэлцэн ирлээ.
Зочид уулзалтын дараа МТҮП -ын инкубатор төв, гарааны бизнесүүдийн оффисоор зочилж, талархал илэрхийлэн Камбож улсад зочлохыг урьснаар уулзалт өндөрлөлөө.
—
MEETING WITH REPRESENTATIVES FROM THE MINISTRY OF INDUSTRY, SCIENCE, TECHNOLOGY & INNOVATION OF THE KINGDOM OF CAMBODIA AND THE ASIAN PRODUCTIVITY ORGANIZATION
Last Wednesday (May 29, 2024), representatives from the Ministry of Industry, Science, Technology & Innovation of the Kingdom of Cambodia, along with delegates from the Asian Productivity Organization, visited the National Information Technology Park (NITP) and exchanged experiences.
During the meeting, NITP provided a comprehensive overview of Mongolia’s IT startup ecosystem, including its key players, unique characteristics, legal environment, government support, and NITP’s role and ongoing projects. The Cambodian delegates were particularly interested in understanding how NITP, as a state-owned enterprise self-funded organization, ensures operational stability, the selection process for startups in the incubator program, the service packages offered, and the differences between public and private incubator centers. They also inquired about how NITP obtains the rights to conduct ITPEC, ICDL, and TOPCIT exams, and the significance of these certifications.
Representing the Ministry of Industry, Science, Technology & Innovation were:
• Dr. Sophal TRY, Director General, General Department of Science, Technology & Innovation
• PEH Samnang, Deputy Director, Department of Technology Transfer
• Sdeung Ouksovannarith (Nari), Chief of Bureau of Technology Business Development & Promotion
Representing the Asian Productivity Organization were:
• Son Thanh Phan, Program Officer, In-country Program Division
• An Funakoshi, Program Officer, In-country Program Division
Representing Cambodian business entrepreneurs were:
• Som Bora, Founder and Director, Food Pack Innovation, among other participants.
After the meeting, the visitors toured NITP’s incubator center and the offices of various startups. The meeting concluded with the Cambodian guests expressing their gratitude and extending an invitation for a visit to Cambodia.