Мэдээ

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, САНСРЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ТЭРГҮҮН ДЭД САЙД ТӨЛЕУШИН КАНЫШ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКААР ЗОЧЛОВ

✅Цахим Хөгжил, Харилцааны Холбооны сайд Н.Учралын урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим Хөгжил, Инновац, Сансрын Аж Үйлдвэрийн тэргүүн дэд сайд Төлеушин Каныш тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2024 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 02-ны хооронд ажлын айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд Казакстан улсын төлөөлөгчид 2024 оны 5 дугаар сарын 01-ны өдөр Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркд зочлон тус байгууллагын үйл ажиллагаа болон инкубатор хөтөлбөрт хамрагдаж буй гарааны бизнесүүдтэй танилцлаа. Түүнчлэн Казакстан улсын төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниудтай мэдээллийн технологийн экосистемийн оролцогч нартай ганцаарчилсан уулзалтуудыг хийж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

✅Төрийн өндөр хэмжээний албан уулзалтын талаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркын захирал Ж.Золзаяа хэлэхдээ:

“Казакстан улс бол төрийн цахим үйлчилгээний индексээр дэлхийд 8-р байранд ордог, мэдээллийн технологийн салбар асар хурдацтай хөгжиж буй улсуудын нэг билээ. Тэдний гаргасан амжилтаас дурдвал, Казакстан улсын иргэд хоолны газар, үсчин, гоо сайхан гэх мэт үйл ажиллагаа эрхлэн явуулах зөвшөөрлийг цахимаар 5-хан минутад, уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 21 хоногт цахимаар авдаг болж, төрийн үйлчилгээг иргэд авахдаа ямар нэгэн хүнд сурталгүй, албан тушаалтнаас хамаарсан удаашралыг арилгаснаараа иргэн төвтэй засаглалыг бий болгож чаджээ. Бид энэхүү туршлагыг эх орондоо нэвтрүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллах дараагийн түвшинд хүргэх хэлэлцээ хийгдэж байна” гэв.

✅МТҮП-д зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Монгол улсаас Эдийн Засгийн Хөгжлийн Яам, Зам, Тээврийн Хөгжлийн Яам, “И-Монгол академи” УТҮГ зэрэг төрийн байгууллагууд, “Мобиком”, Скайтел, “ТекПак Групп”, “ОНДО”, “Гүнд Инвестмент”, “ICT групп” зэрэг хувийн хэвшил болон “Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо” ТББ оролцов.

Бүгд Найрамдах Казакстаны Улсаас “Хууль Зүйн Яам”, “NITEC” ТӨК, “Инновац технологийн парк” бие даасан кластер сан, хувийн хэвшлийн “AG TECH”, “Belka AI”, “Bowman Med Kazakhstan” зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцов.

Дараагийн уулзалт Бүгд Найрамдах Казахстан Улсад зохион байгуулагдана.

***

🚀🇰🇿🇲🇳 THE DELEGATION HEADED BY H.E. TOLEUSHIN KANYSH, THE DEPUTY MINISTER OF DIGITAL DEVELOPMENT, INNOVATION, AND AEROSPACE INDUSTRY OF THE REPUBLIC OF KAZAKHSTAN, VISITED THE NATIONAL INFORMATION AND TECHNOLOGY PARK OF MONGOLIA 🚀🇰🇿🇲🇳

At the invitation of the Federal Minister of Digital Development and Communications, N. Uchral, the delegation led by the First Deputy Minister of Digital Development, Innovation, and Aerospace Industry of the Republic of Kazakhstan, Toleushin Kanysh, paid a working visit to Mongolia from April 29 to May 2, 2024. As part of the visit, the representatives of Kazakhstan visited the National Park of Information and Technology on May 1, 2024, and got acquainted with the activities of the organization and startups participating in the incubator program. Additionally, B2B meetings were held with Kazakhstan’s state-owned and private sector companies and participants of the IT ecosystem to discuss the possibility of cooperation.

✅J. Zolzaya, director of the National IT Park, commented on the meeting of high-level government officials, stating: “Kazakhstan is ranked 8th in the world for government e-services and is experiencing rapid development in the IT sector. Their achievements include citizens of Kazakhstan being able to obtain permits for operating businesses such as restaurants, hair salons, and beauty salons within just 5 minutes, and mining permits within 21 days. By streamlining bureaucratic processes, Kazakhstan has achieved a citizen-centered government. We are currently discussing the potential implementation of similar practices in our country, and negotiations are underway to advance our cooperation to the next level.”

✅Entities participating in the event organized by the National IT Park included the Ministry of Economic Development, the Ministry of Road and Transport Development, “E-Mongolia Academy” SOE, “Mobicom,” “Skytel,” “TechPak Group,” “ONDO,” “Gund Investment,” “ICT Group,” and the private sector, along with the NGO “Mongolian Software Manufacturers Association.”

✅Representatives from the Republic of Kazakhstan included the “Ministry of Justice,” “National Information Technologies” JSC, Autonomous Cluster Fund “Park of Innovate Technologies,” “AG TECH,” “Belka AI,” and “Bowman Med Kazakhstan,” among others from the private sector.

The next meeting is scheduled to be held in the Republic of Kazakhstan.

Related Article

ШУТИС-ИЙН ОЮУТНУУД IT PARK-ТАЙ ТАНИЛЦЛАА

ШУТИС-ийн уул уурхайн менежмент, аялал жуулчлалын менежмент, хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн ангийн 2-4 дүгээр түвшний 20 гаруй оюутнууд сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээллийн Технологийн

Read More »

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан.

Read More »