Шинжлэх Ухаан, Технологийн Сангаас хэрэгжүүлж байгаа Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяны 8 дахь удаагийн арга хэмжээ Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болж байна.
Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park, Шинжлэх Ухаан, Технологийн Сан, Space Academy Mongolia-аас хамтран ЕБС-ийн бага ангийн сурагчдад “Шинжлэх ухаан суурь мэдлэг, амьдрал дээрх практик ойлголт, юмс үзэгдлийн учир шалтгааныг эрэлхийлэх, тайлбарлах шинжлэх ухаанч хандлага, төлөвшилтэй болгох” зорилгоор зохион байгуулж буй “Миний анхны инженерчлэл” workshop эхэллээ. Үйл ажиллагааг “Мэргэд” сургуулийн захирал Н.Норгинханд, сургалтын менежер Л.Тэрбиш, Шинжлэх ухаан инноваци, мэргэжлийн боловсрол хариуцсан арга зүйч Б.Мөнгөншагай нар нээж, сурагч хүүхдүүддээ амжилт хүслээ.
ШУТИС-ИЙН ОЮУТНУУД IT PARK-ТАЙ ТАНИЛЦЛАА
ШУТИС-ийн уул уурхайн менежмент, аялал жуулчлалын менежмент, хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн ангийн 2-4 дүгээр түвшний 20 гаруй оюутнууд сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээллийн Технологийн