Мэдээ

GROW WITH GOOGLE MONGOLIA ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Google компани, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтарч мэргэжлийн цахим ур чадвартай 1,000 боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Grow with Google хөтөлбөр нь 350 элсэгчдэд 100% тэтгэлэгтэй хэрэгжиж эхлэхээр болсон. Хөтөлбөр нь цахим, танхим хосолсон сургалт төдийгүй дадлагажих, ажлын байранд зуучлах юм. 3 сарын хугацаанд цахимаар англи хэл дээр Coursera платформ дээр явагдаж, бататгах болон ажлын байранд бэлдэх зөөлөн ур чадварын сургалтууд монгол хэл дээр танхимаар зохион байгуулагдана.

Google компанийн албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад анх удаа хэрэгжих гэж буй “Grow with Google Mongolia” тэтгэлэгт хөтөлбөр нь “Google Career Certificate”-ийн 1.2 сая төгрөгийн үнэ бүхий цахим сургалт, 40 цагийн танхимын сургалт, 30 цагийн ажлын байранд бэлдэх хөтөлбөрийг багтаасан ба оролцогч бүрт 3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаагаараа онцлогтой юм. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, их, дээд сургууль, МСҮТ, коллежийн төгсөгчид болон төгсөх курсийн оюутнуудад мэдлэгээ дээшлүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдэд дадлага хийж практик туршлага нэмэгдүүлэх боломжийг тус тус олгож байна.

Түүнчлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Google Career Certificate-ийг эзэмшсэнээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх замаар үнэ цэнээ нэмэгдүүлэх, албан тушаал ахих, мэргэжлээ солих хүсэлтэй ажил эрхлэгч нарыг дэмжиж байгаагаараа давуу талтай. Бусад оролцогчдын хувьд цахим ур чадвараа дээшлүүлснээр хувьсан өөрчлөгдөж буй ажлын байранд өрсөлдөх чадвараа сайжруулж, ажлын байранд зуучлуулж, үнэ цэнтэй мэдлэгийг богино хугацаанд хүртэх юм. Дотоодын аж ахуйн нэгжүүд тус хөтөлбөрт хамтарч ажилласнаар зөв хандлагатай, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, цахим ур чадвартай оролцогчдыг дадлагын үр дүнд суурилан сонгон шалгаруулан авах боломжтой бөгөөд тус байгууллагуудын албан хаагчид дундаас дэлхийн түвшинд үнэлэгдэх сургалтын хөтөлбөрт хамруулж, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх боломж олгож байна.

Дэмжигч байгууллагуудаар МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Голомт банк, Хаан банк, MCS Software Group, Мобиком корпорац, Юнител групп, АПУ, Премиум групп, CIO Club, ICT Group, Intelmind, Mezorn, Gund Investment, Digit, Fibo Cloud, Infinite Solutions зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Үйл ажиллагааг ЦХХХ-ны сайд Н.Учрал нээж үг хэлэв. Үйл ажиллагааны онцлог нь Google компанийн төлөөлөгч цахимаар мэндчилгээ дэвшүүлж нийт оролцогчдод баяр хүргэлээ.

Мөн энэхүү хөтөлбөрийн нээлтээр хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагчид, хамтран зохион байгуулагчид, дэмжигч байгууллага болон сургагч багш, оролцогчид нэгэн дор цугларч олон улсын коммюнитид нэгдэх анхны алхам хийсэн түүхэн мөчүүдийн нэг байлаа.

Хамгийн залуу оролцогч 17 настайгаас эхлээд тэтгэвэрт суугаа ахмад, мөн алсаас төслийн менежментээр суралцсанаар биелүүлэх зорилгоо хуваалцсан Дорнод аймгийн малчин, энтрепренер залуус, цахим салбарт карьераа эхлүүлж байгаа болон үсрэлт хийхээр зорьж байгаа зэрэг нийт 350 оролцогч энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Google-ийн хүний нөөцөө бэлтгэх аргачлалаар цахим мэргэжлийн ур чадвар эзэмшиж, карьерын үсрэлт хийхээр элсэн орсон байна.

Related Article

ШУТИС-ИЙН ОЮУТНУУД IT PARK-ТАЙ ТАНИЛЦЛАА

ШУТИС-ийн уул уурхайн менежмент, аялал жуулчлалын менежмент, хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн ангийн 2-4 дүгээр түвшний 20 гаруй оюутнууд сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээллийн Технологийн

Read More »

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан.

Read More »