Мэдээ

МАНДАХ ЛИЦЕЙ АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧИД МТҮП-ТАЙ ТАНИЛЦЛАА

Мандах лицей ахлах сургуулийн мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай 12-р ангийн сурагчид сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээлэл, технологийн үндэсний паркын үйл ажиллагаатай танилцлаа. МТҮП-ын Сургалт, хөгжил хариуцсан ахлах менежер Ч.Сувд, Инкубатор менежер С.Номин нар байгууллагын танилцуулга, инкубаторын хөтөлбөр, шалгалт, сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус тус танилцуулав. Мөн МТҮП-ын инкубаторын хөтөлбөрт хамрагдаж буй стартап компаниудын үйл ажиллагаатай танилцаж, стартап эхлүүлэх санаа, шийдэл, хэрэгжүүлж буй төсөл, цаашдын төлөвлөгөө зэрэгтэй танилцлаа.

Сурагчдадаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Related Article

ШУТИС-ИЙН ОЮУТНУУД IT PARK-ТАЙ ТАНИЛЦЛАА

ШУТИС-ийн уул уурхайн менежмент, аялал жуулчлалын менежмент, хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн ангийн 2-4 дүгээр түвшний 20 гаруй оюутнууд сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээллийн Технологийн

Read More »

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан.

Read More »