Digital Product Conference – DPC нь 2020 оноос эхлэн Дижитал бүтээгдэхүүний салбарын оролцогч талууд, UXUI дизайнеруудыг чадавхжуулах, салбарын ерөнхий мэдлэгийг тэлэх зорилгоор жил тасралтгүй зохион байгуулагдсаар ирсэн.
Энэ удаад “Education to Culture” агуулга дор дижитал технологи бүтээх боловсон хүчний ур чадвар өнөөдрийн ажлын байрны шаардлагатай хэр нийцэж буй, цаашлаад ажлын байран дээр мэргэшсэн ур чадварууд соёл болтлоо нутагшиж чадаж байгаа эсэх талаар илүү олон талын мэдлэгийг хүртээмжтэйгээр хүргэхээр 700 гаруй мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдэд хүргэхээр зорьж буй юм.
Энэ жилийн арга хэмжээнд МТҮП-ын захирал Ж.Золзаяа “Education to Culture” хэлэлцүүлэгт оролцож гадаадын болон дотоодын мэдээллийн технологийн салбарын хөгжил, стартап экосистем, МТҮП-ын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн арга хэмжээний илтгэгчээр МТҮП-д зочин мэргэжилтнээр ажиллаж буй АНУ-ын Колорадо Меса их сургуулийн профессор, Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн доктор Тим Хаттен “Building a Digital Future with Entrepreneurship” сэдэвт илтгэлээр оролцлоо.