ШУТИС-ийн уул уурхайн менежмент, аялал жуулчлалын менежмент, хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн ангийн 2-4 дүгээр түвшний 20 гаруй оюутнууд сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээллийн Технологийн Үндэсний Парк /МТҮП/-ын үйл ажиллагаатай танилцлаа.
МТҮП-ын Мэдээллийн технологийн бизнесийг дэмжих хэлтсийн инкубаторын менежер С.Номин сурагчдад байгууллагын танилцуулга, инкубаторын хөтөлбөр, шалгалт, сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус тус танилцуулав.
Мөн инкубаторын хөтөлбөрт хамрагдаж буй стартап компаниудын үйл ажиллагаатай танилцаж, стартап эхлүүлэх санаа, шийдэл, хэрэгжүүлж буй төсөл, цаашдын төлөвлөгөө зэрэгтэй танилцлаа.
Оюутан залуустаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.