Мэдээ

БУЛГАН АЙМАГТ “МИНИЙ АНХНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ” WORKSHOP АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Шинжлэх Ухаан, Технологийн Сангаас хэрэгжүүлж байгаа “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд Булган аймагт “Миний анхны инженерчлэл” workshop амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээллийн Технологийн Үндэсний Парк – National Information Technology ParkШинжлэх Ухаан, Технологийн СанSpace Academy Mongolia-с хамтран ЕБС-ийн бага ангийн сурагчдад “Шинжлэх ухааны суурь мэдлэг, амьдрал дээрх практик ойлголт, юмс үзэгдлийн учир шалтгааныг эрэлхийлэх, тайлбарлах шинжлэх ухаанч хандлага, төлөвшилтэй болгох” зорилготой тус workshop-г Булган аймгийн 1,2,3 дугаар сургуулийн 4-5 дугаар ангийн 42 сурагчдын дунд зохион байгууллаа. Энэхүү сургалтын хүрээнд хүүхэд бүхэн орчин үеийн сансрын технологиуд болох хиймэл дагуул, пуужин хэрхэн ажилладгийг мэдэж авахаас гадна өөрсдийн бяцхан хиймэл дагуул, пуужингаа зохион бүтээлээ.

Нийт хамрагдсан сурагч, хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.

Related Article

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын татварын хуулиар мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад олгогдсон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой мэдээллийг хүргэх, мөн татварын тайланг

Read More »

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКЫН ИНКУБАТОРЫН 53 ДАХЬ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Төрөл : Үндсэн инкубатор ҮНДСЭН ИНКУБАТОРЫН ЗОРИЛГО: МТ-ийн шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан

Read More »