Мэдээ

ДОКТОР ТИМОТИ С.ХАТТЕН МТҮП-ЫН АЖИЛЧДАД СУРГАЛТ ОРЛОО

АНУ-ынФулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн, Колорадо Меса их сургуулийн профессор, доктор Тимоти С.Хаттен МТҮП-д ажиллаж байна.

Доктор Хаттены ажлын төлөвлөгөөнийхөө дагуу эхний хоёр 7 хоногийн хугацаанд МТҮП-ын удирдлага, ажилчдад 20 цагийн багц сургалт орлоо.

Уг сургалтаар:

– Стартап эко систем, гол оролцогчдын тухай

– Хурдасгуур хөтөлбөр, түүний гарааны бизнест үзүүлэх нөлөө

– Шинээр гарч ирж буй бизнесүүдийн зах зээлийн боломж

– Энтрепренёр сэтгэлгээ хөгжүүлэх нь

– Business Model Canvas болон Lean Canvas ашиглан бизнес төлөвлөгөө гаргах

– Урт хугацааны стратегийн төлөвлөгөө боловсруулах

– Бичил санхүүжилт ба хөрөнгө оруулалтын талаарх ойлголт

– Бусадтай хамтарч ажиллах, нэтворкинг үүсгэх зэрэг сэдвүүдээр сургалт орж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ирэх 7 хоногт МТҮП-ын гарааны бизнес эрхлэгчдэд болон эко системийн оролцогч талуудад сургалт зохион байгуулна.

Related Article

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын татварын хуулиар мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад олгогдсон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой мэдээллийг хүргэх, мөн татварын тайланг

Read More »

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКЫН ИНКУБАТОРЫН 53 ДАХЬ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Төрөл : Үндсэн инкубатор ҮНДСЭН ИНКУБАТОРЫН ЗОРИЛГО: МТ-ийн шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан

Read More »