Мэдээ

“ДОРНОДЫН ШИНЭ СЭРГЭЛТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган 09 дүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Чуулганд баялаг бүтээгч, бизнес эрхлэгчид, хөрш орнуудын аймаг, мужуудын аж ахуйн нэгжүүдийн 37 төлөөлөл болон Засгийн газрын яам, агентлаг, харьяа байгууллагын удирдлага, төлөөлөл, Сумын Хурлын дарга, Засаг дарга нар, аймгийн төрийн байгууллагын удирдлагууд зэрэг 300 гаруй зочид оролцож, Монгол Улсын зүүн бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, ААН, байгууллага, хувь хүн, иргэний бизнесийг дэмжих, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтын зөв шийдлийг хүлээн авч хамтарч ажиллах зорилгоор санал солилцож, илтгэл хэлэлцүүлгүүд өрнүүллээ.

Тус чуулганд МТҮП-ын захирал Ж.Золзаяа “Мэдээллийн технологийн салбарын экосистем” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Илтгэлээр Монгол Улсын дижитал эдийн засгийн замнал буюу цахим шилжилтийн тухай сүүлийн үеийн статистик тоо баримт, хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлыг хөндөж, цахим аймаг бий болоход мэдээллийн технологийн салбар дахь хувийн хэвшлийнхний оролцоо, хөрөнгө оруулалт чухал гэдгийг онцлов. Түүнчлэн МТҮП-ын гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагааны талаар танилцуулж, гарааны бизнес эрхлэгчдэд ямар боломжуудыг олгодог талаар мэдээлэл өглөө. Үүний дараа “Зүүн бүсийн хөгжил” сэдэвт хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгт чиглүүлэгчээр оролцож Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн засаг дарга нар бүсийн хөгжил, хөрөнгө оруулалтыг хэрхэн харж бодлогоо тодорхойлж, юу хийх төлөвлөгөөтэй байгаа талаар ярилцлаа.

Related Article

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын татварын хуулиар мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад олгогдсон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой мэдээллийг хүргэх, мөн татварын тайланг

Read More »