Мэдээ

“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЗНЕС ИНКУБАТОР”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

МТҮП-ын инкубаторын 50 дахь удаагийн элсэлтийн сонгон шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаад хамгийн анх 2013 онд элсэлтээ авч байсан “Эмэгтэйчүүдийн бизнес инкубатор” хөтөлбөрийн элсэлтийг зарлан шалгаруулалт явуулснаараа онцлог боллоо.

Хоёр дахь удаагаа элсэлтээ авч буй тус хөтөлбөрийн шалгаруулалтад оролцогчдын материалыг 2024 оны 02-р сарын 17-ноос 2024 оны 02-р сарын 26-ны өдрүүдэд хүлээн авч материал тус бүрийг лацдан шалгаруулалтын үеэр ажлын хэсгийн өмнө нээж компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ амжилттай танилцууллаа. Сонгон шалгаруулалтад оролцогчдыг дараах 5 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж дүгнэв. Үүнд:

1. Шинэлэг бүтээлч санаа

2. Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл

3. Эдийн засгийн үр ашиг

4. Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар

5. Үйл ажиллагааны төлөвлөгөө

Сонгон шалгаруулалтад Артасофт скүүл ХХК дээрх шалгуур үзүүлэлтүүдийг хангаж Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркын инкубаторын хөтөлбөрт хамрагдах эрхтэй боллоо.  Шалгаруулалтад оролцсон болон тэнцсэн компаниуддаа ажлын амжилт хүсье.

Related Article

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын татварын хуулиар мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад олгогдсон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой мэдээллийг хүргэх, мөн татварын тайланг

Read More »

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКЫН ИНКУБАТОРЫН 53 ДАХЬ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Төрөл : Үндсэн инкубатор ҮНДСЭН ИНКУБАТОРЫН ЗОРИЛГО: МТ-ийн шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан

Read More »