Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн гишүүн орнуудын ээлжит уулзалт Вьетнам улсын нийслэл Ханой хотноо 2023 оны 8 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Уулзалт нь 2020 оноос хойш ковид 19 цар тахлаас шалтгаалан онлайнаар зохион байгуулагдаж байсан бөгөөд МТҮП-ыг төлөөлж Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг, МТ-ийн зөвлөх Ч.Сувд нар оролцож байна.
Уулзалтын эхний өдөр МТҮП-ын төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг Монгол улсын МХХТ-ийн салбарт баримталж буй хүний нөөцийн бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны төлөвлөгөө, МТ-ийн зөвлөх Ч.Сувд Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын тайланг танилцуулж, асуултуудад хариулт өглөө.
2024.08.30
МТҮП болон MOSA /Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ/ нар үндэсний программ хангамжийн их дэлгүүр “Mindgolia” системийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас үндэсний программ хангамжийн их дэлгүүр болох “Mindgolia”-г МТҮП хариуцан ажиллахыг үүрэг болгосон. Үүний дагуу “Mindgolia” системийн хүрээнд МТҮП болон Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ нар хамтран ажиллах талаар харилцан тохиролцож, санал солилцсоны үндсэн дээр тухайн системийн хүрээнд хамтран ажиллах санамж бичгийг амжилттай байгууллаа. Санамж бичигт МТҮП-ын захирал Ж.Золзаяа, МТҮП-ын ИТСХХ-ийн дарга Б.Лхагвасүрэн, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбооны Ерөнхийлөгч А.Баттамир, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбооны Захирал С.Сүхбаяр нар талуудыг төлөөлж гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн гол зорилго нь Үндэсний программ хангамжийн их дэлгүүр “Mindgolia” системийн хөгжүүлэлтийг сайжруулж, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бий болгоход оршино. Үүний хүрээнд:
– Монгол улсад хөгжүүлсэн программ хангамжийн цахим каталог “Mindgolia систем” /www.mindgolia.mn/-ийг түшиглэн бий болгох, хөгжүүлэлтийг тогтмол сайжруулах;
– Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулж, хэрэглэгчдийг найдвартай программ хангамжаар хангах бололцоог бүрдүүлэх гэсэн ажлуудыг хийхээр зорилт тавин ажиллахаар боллоо.
Мөн Үндэсний программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан явуулдаг GovTech цахим засгийн чуулганыг хамтран зохион байгуулахаар боллоо. Тус арга хэмжээний үеэр үндэсний программ хангамжийн их дэлгүүр “Mindgolia” системийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийхээр болов.