Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг, STEM-ийн боловсролыг бодит төслөөр дамжуулан Их дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг КАНСАТ үндэсний VI тэмцээний шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг Мэдээлэл, технологийн үндэсний паркад зохион байгуулагдлаа.
Шийдвэрлэх загварын хэлэлцүүлэгт буцагч төрлийн болон кансатын төрлийн нийт 30 орчим баг илтгэл, танилцуулга хийж, багийн ажиллагаа, гүйцэтгэл, үр дүнгийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.