Мэдээлэл, технологийн үндэсний парк нь мэдээллийн технологийн суурь мэдлэгийг сайжруулах, сонирхон судлаж буй сурагчдад мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор танилцах өдөрлөгийг зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаа “Мандах Их Сургууль Мэдээлэл, Технологийн Сургууль”-ийн Програм хангамжийн ангийн оюутан залуус зочилсон юм.
Хүрэлцэн ирсэн оюутан залуус танилцах өдөрлөгийн хүрээнд:
-Мэдээлэл, технологийн үндэсний паркын тухай
-Инкубаторын хөтөлбөрийн танилцуулга
-Олон улсын шалгалт, сургалтын танилцуулга
-Бусад үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүрэлцэн ирсэн оюутан залууст танилцуулав.
Мөн МТҮП-ын инкубаторын компаниуд болох “Хонмоно”, “Шимт сүрэг”, “Ай кодис” компаниудын бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай танилцан, сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
Хүсэл тэмүүлэл дүүрэн оюутан залуустаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье.

ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГУУРЛАЛТДАА AI ДЭЭР СУУРИЛСАН ПЛАТФОРМ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ
“Метаког Метрикс” ХХК нь 2024 оноос хүний нөөцийн сонгон шалгуурлалт болон дасан зохицох хөтөлбөрийг AI дээр суурилан хүргэж буй инкабутор компани юм.Мэдээлэл,