Мэдээ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРЫН 52 ДАХЬ УДААГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

Мэдээллийн технологийн салбарт шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан бизнесийг хөгжүүлэхээр байгуулагдсан, дэмжлэг туслалцаа шаардлагатай компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулах нь инкубаторын хөтөлбөрийн гол зорилго билээ.

52 дахь удаагийн үндсэн инкубаторын сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2024 оны 09-р сарын 04-өөс 2024 оны 10-р сарын 08-ны өдрүүдэд хүлээн авч материал тус бүрийг лацдан 2024 оны 10-р сарын 09-ний шалгаруулалтын өдөр ажлын хэсгийн өмнө нээж, компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ амжилттай танилцууллаа.

Сонгон шалгаруулалтад оролцогчдыг дараах 5 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж дүгнэв. Үүнд:

Шинэлэг бүтээлч санаа

Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл

Эдийн засгийн үр ашиг

Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар

Үйл ажиллагааны төлөвлөгөө

Шалгаруулалтад материалаа илгээн бүртгүүлсэн нийт 16 компаниас “Артум тек” ХХК, “Enbotics” ХХК, “Новахекс” ХХК, “Carepay” ХХК гэсэн 4 компани шалгуур үзүүлэлтүүдийг хангаж Мэдээллийн Технологийн Үндэсний Парк-ын инкубаторын хөтөлбөрт хамрагдах эрхтэй боллоо. Сонгон шалгаруулалтад оролцсон болон тэнцсэн компаниудад ажлын амжилт хүсье.

Related Article