Мэдээ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУДЫН НӨЛӨӨЛЛИЙН СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАНА

UNDP in Mongolia – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр-с санаачилсан “Тогтвортой хөгжлийн зорилгуудын нөлөөллийн стандарт” (SDG Impact Standards)-ыг танилцуулах, байгууллагын түвшинд тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн зорилгуудад суурилсан бодлого, стратеги, үйл ажиллагааны удирдлагын арга барилыг хэрэгжүүлэх тухай сургалт МТҮП-д боллоо. Сургалтад МТҮП-ын удирдлага, ажилчид, инкубатор компаниуд хамрагдаж, сургалтыг ШУТИС-ийн багш Ц.Мөнхтуяа удирдан явууллаа.
✅МТҮП нь цаашид “Тогтвортой хөгжлийн нөлөөллийн стандарт”-ыг байгууллагадаа хэрэгжүүлэх, тус стандардыг гарааны компаниуд хэрэгжүүлж бизнесээ тогтворжуулахад нь гүүр болох, мөн МТҮП-ын “Тогтвортой Хөгжлийн Стратеги Төлөвлөгөө”-г боловсруулж технологийн салбарт тогтвортой хөгжлийн түүчээлэгч болж ажиллах суурь ийнхүү тавигдаж байна.
✅Тогтвортой хөгжлийн зорилгууд нь 2030 он хүртэлх дэлхийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд НҮБ-аас баталсан 17 зорилго, 169 зорилт бүхий ядуурлыг арилгах, эх дэлхийгээ хамгаалах, хүн төрөлхтөн амар амгалан, хөгжил цэцэглэлтийг үр шимийг хүртэхэд чиглэсэн үйл ажиллагааны дэлхийн хэмжээний зорилт юм. Тус зорилтуудад дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлуудыг хамран авч үздэг. Тогтвортой хөгжлийн зорилгуудын нөлөөллийн стандарт нь дээрх зорилгуудыг хэрэгжүүлэхдээ байгууллага, улс орон болон хувь хүмүүс ямар арга хэмжээ авах, үр дүнг хэрхэн хэмжих, үнэлэх талаар удирдамж өгөхөд чиглэсэн байдаг.
Related Article

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын татварын хуулиар мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад олгогдсон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой мэдээллийг хүргэх, мөн татварын тайланг

Read More »

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКЫН ИНКУБАТОРЫН 53 ДАХЬ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Төрөл : Үндсэн инкубатор ҮНДСЭН ИНКУБАТОРЫН ЗОРИЛГО: МТ-ийн шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан

Read More »