Мэдээллийн технологийн инженерийн шалгалт МТҮП-д 09 цаг 30 минутад эхэллээ. Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгддөг олон улсын гэрчилгээ бүхий мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг 17 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү шалгалт нь Азийн 6 оронд “Нэг” цагт “Нэг” ажил асуулгатай “Нэг ” өдөр зэрэг болдгоороо онцлогтой. Шалгалтад нийт 160 хүн бүртгүүлсэн. Энэ нь өмнөх шалгалтуудаас хамгийн олон хүн бүртгүүлэн оролцож буй шалгалт болж байгаа юм. Үүнд : Төрийн байгууллагын 16 ажилтан, ЕБС-иас 20 сурагч, хувийн байгууллагаас 11 ажилтан, дотоодын их, дээд сургуулиудын 112 оюутан, ОХУ-ын Университет ИТМО-оос 1 оюутан тус тус оролцож байна. Шалгалтад оролцогчдодоо амжилт хүсье.
МТИШ-ЫН ӨДРИЙН ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Шалгуулагчид практик, ур чадварын мэдлэгээ шалгаж байна. Энэ удаагийн шалгалтад нийт 160 хүн хамрагдаж буй нь өмнөх үеийн шалгалтуудаас хамгийн олон хүн бүртгүүлэн шалгуулж байгаагаараа онцлогтой болж байна.
Шалгалтад оролцогчдодоо амжилт хүсье.
МТИШ-ыг АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн Олон улсын “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-г 35 дах удаагаа Мэдээллийн технологийн үндэсний парк – National Information Technology Park амжилттай зохион байгууллаа.