Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ ОЛОН УЛСЫН ТАЙЗАН ДЭЭР – SWITCH Singapore-DAY 2

Монголын мэдээллийн технологийн салбарын төлөөллүүд Сингапурын Инновац Технологийн долоо хоног арга хэмжээний хоёр дахь өдөр Global Stage буюу олон улсын тайзнаа 40 минутын турш засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого, гарааны бизнесийн экосистем, хөрөнгө оруулалтын орчны талаар илтгэл, хэлэлцүүлэг хийлээ.

Өнөөдрийн Монголын баг хамт олны хэсгийг Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн захирал Ж.Золзаяа Zolzaya Jargalsaikhan нээж үг хэллээ. Тэрээр Монгол улсын цахим засаглал, гарааны бизнесийн орчин, технологийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч ирэх жил зохион байгуулагдах ICT Expo 2025 арга хэмжээнд нийт оролцогчдыг урилаа.

Синержи Фанд Солюшиний захирал А.Анар манай улсын технологийн салбарын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн гол салбар, Монголын гарааны бизнесүүдийн олон улсад өрсөлдөх чадварын талаар илтгэлээ өрнүүллээ.

Мэдээллийн Технологийн Үндэсний Парк санаачлан зохион байгуулсан Startup Challenge Mongolia– 2024 үндэсний аварга шалгаруулах тэмцээний ялагч E Geree компанийн хуулийн газрын захирал Б.Итгэл бизнес питч танилцуулав.

Үйл ажиллагаа төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтын төлөөллийг оролцуулсан панел хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Панел хэлэлцүүлэгт:

– Төрийн байгууллагыг төлөөлж Монгол улсаас Бүгд Найрамдах Сингапур улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх М.Билгүүндэмбэрэл

– Технологийн гарааны бизнесийг төлөөлж ТУС Солюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баярцэнгэл

– Хөрөнгө оруулагчдыг төлөөлж ТЭСО Инвестмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбаяр нар оролцлоо.

Хэлэлцүүлгээр олон улсын оролцогчдод Монголд хөрөнгө оруулах боломжит уул уурхайн бус аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, дижитал технологийн салбарууд болон технологийн шийдэл ашиглаж хэвшсэн залуу зах зээл нь давуу талтайг хуваалцаж, ирээдүйн хөрөнгө оруулалтын боломжийг ашиглаж хамтран ажиллахыг уриаллаа.

Монгол, Сингапурын хамтын ажиллагаа нь зөвхөн урлаг, соёлын салбараар хязгаарлагдахгүйгээр хөгжиж байгааг дурдан удахгүй зохион байгуулагдах Хөрөнгө оруулалт, Финтек арга хэмжээнүүдэд Монголоос 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багаар оролцож байгааг хуваалцлаа. Технологийн болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа болон цаашдын хамтран зохион байгуулах арга хэмжээг дурдаж ирэх жил илүү олуулаа SWITCH 2025 арга хэмжээнд оролцохоо мэдэгдлээ.

Монголын технологийн гарааны бизнесийн онцлог болох дасан зохицох чадвар болон залуу зах зээл нь технологийн бизнесүүдийг бүтээгдэхүүнээ турших нөхцөлийг бүрдүүлж, давуу тал бий болгож байгааг онцлов.

Оролцогч байгууллага:

TUS Solution

E-Geree.mn

iTrip

UWish

iCodice, LLC

Honmono Comics

Дэмжигч байгууллага:

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Embassy of Mongolia in Singapore / Сингапур дахь Элчин сайдын яам

GIZ Mongolei

TESO Group

MIAT Mongolian Airlines

Gund Investment

SMS
REPRESENTING MONGOLIA ON THE GLOBAL STAGE AT SWITCH Singapore-DAY 2

On the second day of Singapore’s Innovation Technology Week, representatives from Mongolia’s information technology sector took the Global Stage to present on government policy initiatives, the startup ecosystem, and the investment environment. For 40 minutes, they engaged in presentations and discussions, sharing Mongolia’s developments in these areas.

The session began with an opening address by J. Zolzaya Zolzaya Jargalsaikhan, Director of the National Information Technology Park of Mongolia. She provided an overview of Mongolia’s e-governance, startup ecosystem, and key events in the tech sector. Additionally, she extended an invitation to participants to attend ICT Expo 2025, set to take place in Mongolia next year.

A. Anar, Director of Synergy Fund Solutions, followed with a presentation on Mongolia’s investment environment in the tech sector, the country’s core economic areas, and the international competitiveness of Mongolian startups.

B. Itgel, Legal Director of E Geree—the winner of the National Startup Challenge Mongolia-2024 organized by the National Information Technology Park—delivered a business pitch, showcasing the innovation and potential of Mongolian startups.

✅The event proceeded with a panel discussion, featuring representatives from the public and private sectors and investment communities. Panelists included M. Bilguundemberel, Counsellor of the Embassy of Mongolia to Singapore, representing the government; B. Bayartsengel, CEO of TUS Solutions LLC, representing tech startups; and S. Erdenebayar, CEO of TESO Investment LLC, representing investors.

During the discussion, the panel shared with international attendees the opportunities in Mongolia’s non-mining sectors, such as tourism, renewable energy, and digital technology. They emphasized Mongolia’s young, technology-savvy market and encouraged collaboration to harness future investment opportunities.

Highlighting the expanding collaboration between Mongolia and Singapore beyond arts and culture, the panel also mentioned the upcoming Investment and Fintech events, where a team of over 100 Mongolian participants will attend. Additionally, the delegation announced their intent to return in greater numbers for SWITCH 2025, underscoring a commitment to expanding technological and investment partnerships.

The unique adaptability and youthful market of Mongolia’s tech startups were highlighted as strengths, providing a fertile environment for testing new products. The panel further discussed the advantage of technological growth regardless of location and shared how young Mongolian tech professionals are gaining a competitive edge in the industry.

Participating organizations:

TUS Solution

E-Geree.mn

iTrip

UWish

iCodice, LLC

Honmono Comics

Supporting organizations:

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Embassy of Mongolia in Singapore / Сингапур дахь Элчин сайдын яам

GIZ Mongolei

TESO Group

MIAT Mongolian Airlines

Gund Investment

SMS

Related Article