МТҮП нь “Бүх нийтийн мэдээллийн технологийн мэдлэг, өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдэвт Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ) танилцуулах семинарыг 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 05 хүртэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудад зохион байгуулж байна.
Эхний семинарыг Чингис хааны нэрэмжит Их засаг Олон улсын их сургуулийн багш нарт болон 1-3 дугаар дамжааны оюутнуудад орсон бол өнөөдөр Сэлэнгэ аймагт нийт 186 хүнд МТИШ-ыг танилцууллаа. Танилцуулах семинарт Япон улсын Мэдээллийн технологийг дэмжих агентлаг, Дижитал хүний нөөцийн төвийн менежер Шигэрү Цүчияа “ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга” сэдвээр, МТҮП-ын Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг “Бүх нийтийн мэдээллийн технологийн мэдлэг, өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдвээр, МУИС-ийн хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн ахлах багш Б.Батням “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга”, “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтад бэлтгэх зөвлөгөө” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, мэдээлэл өгөв.
Семинарын дараа Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ыг туршилтаар зохион байгуулсан бөгөөд шалгалтад 8 шалгуулагч хамрагдлаа.
МТИШ нь МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, МТ-ийн мэргэжлийн чиглэл бүрд шаардагдах чадварын түвшнийг тодорхойлох, МТ-ийн инженерүүдийн ур чадварыг үнэлэх бодит шалгуурыг тогтоох улмаар сайн инженерүүдийн нийгэм дэх байр суурийг дээшлүүлэх зорилготой шалгалт юм.
ШУТИС-ИЙН ОЮУТНУУД IT PARK-ТАЙ ТАНИЛЦЛАА
ШУТИС-ийн уул уурхайн менежмент, аялал жуулчлалын менежмент, хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн ангийн 2-4 дүгээр түвшний 20 гаруй оюутнууд сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээллийн Технологийн