Мэдээ

МТҮП-ЫН УДИРДЛАГА ENTERPRISE SINGAPORE-Н ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Сингапурын инновац технологийн долоо хоног “SWITCH-2024” арга хэмжээг зохион байгуулдаг Enterprise Singapore нь Сингапур улсыг худалдаа бизнесийн төв болон хөгжихөд дэмжлэг үзүүлэн ажиллахын зэрэгцээ шинийг санаачлагч, инновацлаг, гарааны бизнесүүдийг олон улсын зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлж ажилладаг төрийн байгууллага юм.
Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын удирдлага, ажилчид SWITCH-2024 арга хэмжээний үеэр Enterprise Singapore байгууллагын төлөөлөлтэй албан уулзалт хийлээ. Уулзалтаар:
– Монгол улсын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэхэд МТҮП болон Enterprise Singapore хамтарч ажиллах;
– Хоёр талын хамтын ажиллагааг албажуулж хамтын ажиллагааны санамж бичиг зурах;
– ICT Expo болон Startup Challenge Mongolia тэмцээнд олон улсын хамтрагч байгууллагаар оролцох саналыг тавилаа.
Хамтын ажиллагааг эхлүүлснээр Монгол улсын мэдээллийн технологийн гарааны болон бусад түвшний бизнесүүдийг Азийн зах зээлд гарах, ICT Expo арга хэмжээ, Startup Challenge Mongolia тэмцээний шалгуурыг ахиулж олон улсын түвшинд гаргах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.
Related Article

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын татварын хуулиар мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад олгогдсон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой мэдээллийг хүргэх, мөн татварын тайланг

Read More »

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКЫН ИНКУБАТОРЫН 53 ДАХЬ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Төрөл : Үндсэн инкубатор ҮНДСЭН ИНКУБАТОРЫН ЗОРИЛГО: МТ-ийн шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан

Read More »