
New Mongol KOSEN “Шинэ Монгол Технологийн Коллеж”-ийн 2-р дамжааны оюутан залуус сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээлэл, технологийн үндэсний паркын үйл ажиллагаатай танилцлаа.
Хүрэлцэн ирсэн оюутнуудад зориулан танилцах өдөрлөгийн хүрээнд МТҮП-ын Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн Венч брокер С.Номин байгууллагын танилцуулга, инкубаторын хөтөлбөр, шалгалт, сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус тус танилцуулав.
Мөн МТҮП-ын инкубаторын хөтөлбөрт хамрагдаж буй стартап компаниудын үйл ажиллагаатай танилцаж, стартап эхлүүлэх санаа, шийдэл, хэрэгжүүлж буй төсөл, цаашдын төлөвлөгөө зэрэгтэй танилцлаа.
Оюутан залуустаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.















